Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эмээлт" шалган нэвтрүүлэх товчоогоор хууль бусаар цоохор ирвэсийг тээвэрлэн гаргах гэж байсныг Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид үйлдэл дээл нь барьжээ.


 
Дэлхийн нэн ховор амьтаны жагсаалтанд орсон тус цоохор ирвэсийг “prius 30” авто машинаар тээвэрлэж явсан иргэн И, Х нарыг Сонгинохайрхан дүүрийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэл нээн шалгаж байна.
 
Дашрамд сонирхуулахад, энэ төрлийн нэн ховордсон ан амьтанг агнах, хууль бусаар тээвэрлэх, худалдаалах зэрэг хэрэг хийсэн тохиолдолд Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг аж.
 
"Сар шинэ 2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд бүх товчоо, хилийн боомтууд дээр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.