НӨАТ-ын буцаан олголтыг маргаашаас өгч эхэлнэ
2019/01/29
2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг маргаашаас өгч эхлэх гэж байгааг Сангийн яамны хэвлэлийн ажилтан хэллээ.
Үүнтэй холбогдуулан болон бусад асуудлаар тус яамнаас 2019 оны нэгдүгээр сарын 30-нд/маргааш/ албан ёсоор мэдээлэл хийхээр болсон ч цаг нь эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа аж.
2016 оноос иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ НӨАТ-аас хоёр хувийн буцаан олголт авах эрхтэй болсон. Буцаан олголтыг дараа жилийнх нь эхний улиралд багтаан олгох журамтай.
Сангийн яамнаас буцаан олголтыг Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банк руу/Арилжааны банк/ шилжүүлдэг байна.
Зочин · 2019/01/30
Бүртгүүлсэн дансны чинь дугаараар чинь шилжүүлнэ.
Зочин · 2019/01/29
yaj tegd awhin