ХААН банк чимээгүй дээрмээ зогсоо
2019/02/02
Таны итгэлт түнш ХААН банк хэмээн рекламддаг цаг нэгэнт өнгөрчээ. Харин ч “Нүдээ аниад, чихээ бөглөөд надад итгэ би таны халаасыг хоослоё” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлээд удлаа.
Ингэж хэлэхийн учир үйлчилгээ хийх болгондоо л элдэв татвар, шимтгэл нэртэйгээр иргэдийн халаасыг гөвдөг боллоо Тодруулбал: Бэлэн мөнгө-300 төгрөг, АТМ-аас авахаар-200 төгрөг, Өөрийн данс хооронд-200 төгрөг, Банк хооронд-500 төгрөг, ХААН-ы ПОС машин-200 төгрөг, Интернет банк сар бүр 200 төгрөг гэх мэтээр таниас чимээгүйхэн дээрэмдсээр байна. Бид бага хэмжээний мөнгө гэж бодоод өнгөрдөг ч, өнөөдөр ХААН банкыг сонгон үйлчлүүлж байгаа иргэдийн нийт халааснаас гарлаа гэхэд хэдэн сая, хэдэн тэрбумаар ярих мөнгө. Ийнхүү ХААН банк халаасаа зузаалсаар...
Иргэд хэдий болтол энэ ХААН нэртэй чимээгүй хулгайчид мөнгөө хулгайлуулсаар байх вэ. Энэхүү үйлдлийг нь Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрөөсөөр байгаа нь хачирхалтай.
ENE.MN
иргэн · 2019/02/03
Шүүгчдийг анхаарч үзэн байрны 1%-н зээл олгосон нь үнэн үү. Тэгээд Олох ашгаа үйлчлүүлэгч нараасаа татаад эхэлчихсэн юм болов уу. Үйлчлүүлэхээ л больчихгүй юудаа. Монголд хаа сайгүй л банк байна. ХААН банкнаас арай дээр шүү дээ.