Таканоива А.Баасандорж зодог тайллаа
2019/02/03
Японы мэргэжлийн сүмо бөхөд багагүй дуулианыг тарьсан Таканоива А.Баасандорж өнөөдөр/2019.02.02/ албан ёсоор зодог тайллаа.
Токио хотын сүмогийн ордонд болсон энэхүү арга хэмжээнд аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нарын сүмочид оролцжээ. Энэ жил 29 настай Таканоива А.Баасандорж 2009 онд мэргэжлийн сүмод хөл тавьж, 2014 оны нэгдүгээр сараас эхлэн дээд зиндаанд барилдаж эхэлсэн билээ. Мэргэжлийн сүмод амжилттай барилдаж байсан Таканоива А.Баасандорж 2017 оны аравдугаар сард аварга Харүмафүжи Д.Бямбадоржтой маргалдаж, улмаар томоохон дуулиан тарьж байсан юм.
Мөн тэрбээр өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сард доод зиндааны залуу бөхийг юмаа мартсан гэж цохисон хэргээр дахин олны анхааралд өртсөн. Сүмогийн ертөнцөд багагүй дуулианыг удаа дараа гаргасан Таканоива А.Баасандорж албан ёсоор зодог тайллаа.
Зочин · 2019/02/19
ХОВ ЖИВНЭЭС ӨӨР ЮМААР ГАВИСАНГҮЙ ЭНЭ АМьТАН, ҮЙЛИЙН ҮРЭЭ ГЭЖ...
bat · 2019/02/15
hanii muug uzeheer tegdeg ym hohi chini
zochin · 2019/02/04
ene muu golog Bymbadorjiig zodog tailuulaa biz de hogiin sda