Эзэгтэй нар гэртээ олон төрлийн амтат хоол хийдэг болсон энэ цаг үед бид өнөөдөр Солонгос улсад маш их алдартай, амтат "BBQ chicken" хэрхэн хийх жорыг танилцуулж байна.Та тахианы цээж мах, мөч ашиглаж болох юм шүү. Мөн та тахиагаа будаа, кимчи, салад зэрэг олон хачиртай хослуулан идэж болно


Орц: 

Тахианы мах - 1 кг 
Сүү - 1/2 аяга 
Сармис - 6 хумс /хэрчиж жижиглэнэ/
Цагаан гаа ginger - 1 халбага 
Ногоон сонгино - 2ш 
Гүчүжан 
Korean hot pepper paste - 1/2 аяга 
Будааны сироп 
rice syrup - 1/3 аяга 
Кимчины перц 
hot pepper flakes 
Гүнжидын тос - 1 халбага 
Хар перц - 1/2 халбага 



Хийх арга: 

1. Тахиагаа саванд хийгээд дээр нь сүүгээ нэмж гараараа хутгана 
2. 30 минут байлгана.



Халуун ногоотой соусаа бэлдэх

1. Сармис, цагаан гаа, ногоон сонгино, кимчины перц, цагаан будааны сироп, гүжүжан, гүнжидийн тос, перц зэргээ саванд хийгээд сайтар хольж хутгана. 

2. Бэлдсэн зуурмагаа тахиан дээрээ хийгээд гараараа сайтар хольж хутгана. Битүү таглаад /гялгар уут, тугалган цаас г.м/ 10-30 минут хөргөгчинд хийж амраана. 




BBQ chicken 

1. Грилл дээр эсвэл дунд зэргийн халуунаар тахиагаа шарж болгоно. Ойр ойрхон эргүүлэх хэрэгтэй. Ингэснээр тахиа түлэгдэхгүй жигд сайхан болдог. Шарах явцдаа саванд тунаж үлдсэн соуснаасаа түрхэж өгнө. 

2. Талх, будаа зэрэг бусад зүйлээр хачирлан таваглах үлдлээ. Сайхан хооллоорой.