Пицца түгээгч залуу жолооны ард зүүрмэглээд дөрвөн "Ferrari" мөргөж гэмтээжээ
2019/02/10
Пицца түгээгчээр ажилладаг 20 настай Линь Чин-сян гэдэг тайвань залуу шөнийн 02 цагт ээлжнээсээ буужээ. Ажлаасаа гарах үед хажуугийн хотод амьдардаг ээж нь утасдаж бие нь тавгүй байна гэжээ. Ингээд залуу гэртээ харьж амрахын оронд ээж рүүгээ давхисан байна. Гэсэн ч замдаа өөрийн эрхгүй жолооны ард зүүрмэглэснээс болж өглөөний 05 цагийн үед замын хажуугийн зогсоолд цувран зогсож байсан дөрвийн дөрвөн "Ferrari"-г мөргөж гэмтээжээ.
Тансаг зэрэглэлийн спорт загварын гурван машин ноцтой гэмтжээ.
Нэг нь ихээхэн зурагджээ.
"Ferrari" -гийн үйлчилгээний салбар нийт хохирлыг 670 мянган доллар гэж тогтоосон.
20-хон настай залууд тийм их мөнгө байхгүй тул иргэд хандив цуглуулж байна. Одоогоор 170 гаруй мянган доллар цугларчээ.
НУУЦ.мн