Нийслэлийн 25га талбайд Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян хурах, Сутай буянт зэрэг автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг зах ажилладаг.

Эдгээр нь ойролцоогоор 8000 орчим түрээслэгчтэй бөгөөд өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдгээс эдгээр захруу чиглэсэн автомашины хөдөлг өөн их байдаг. Тиймээс ч түгжрэл бөөгнөрөл үүсэх нөхцөл болдог байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн XXXII хорооны нутаг дэвсгэрт /Бидний нэрлэж заншсанаар 22-ын товчоо/ 130 га газарт “Авто худалдааны цогцолбор” байгуулж эдгээр захыг нэгтгэхээр Нийслэлийн удирдлагууд шийдвэрлэсэн билээ. 

Энэ дагуу шинээр барих цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргаж ээ. Энэхүү авто худалдааны цогцолбо рт сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11 мянга 324 суудлын болон жи йп автомашины худалдаа, 1 мянга 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайта й ба йх ба үйлчилгээ оффисын 14 барилга, 8.7 га талбайд явган хүний зам,1 мянга 438 автомашины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36.7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болгох аж. Цогцолборыг таван жилийн хугацаанд ашиглалтад б үрэ н оруулахаар болжээ.