Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар нэр бүхий сэтгүүлчидтэй "Туушин" зочид буудлын хурлын танхимд ярилцаж, түүнийгээ өөрийнхөө албан ёсны facebook хуудсаар шууд дамжуулав.

Түүний ярианаас товчлон хүргэж байна.

 

*

Х.Баттулга  хулгайчийн араншингаа гаргаж байна. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн.

 

Би "Эрдэнэт"-ийн 49 хувийг  Монголд орж ирэхэд нь дэмжсэн болохоос биш хулгайг дэмжээгүй. Х.Баттулга өөрөө "Эрдэнэт"-ийн 49 хувь, Таван толгойн орд газрын тухай хулгай луйварт оролцсон хүн. Одоо үүнийгээ хэн нэгэнд тохох гэж үзэж байгаа нь энэ. Би хулгайчдыг үнэрээр нь танина. Х.Баттулга бид хоёрын хүмүүжил өөр. Би эх орон, ард түмэндээ муу санасан удаа ер байхгүй. Саяхан Улсын Ерөнхий Прокуроруудад хүлээлгэн өгсөн надтай холбоотой гэх 147 хуудас баримт бичгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Үүнийг ард түмэн ч мэдэх эрхтэй. Надад хулгай луйвар хийсэн зүйл байхгүй. Х.Баттулга бол хулгайн сүлжээ байгуулчихсан ажиллаж байгаа хүн. Жинхэнэ өөрийнхөө эрх ашгийн төлөө.

 

*

Т.Ганболдын гэх "Корпорейт" зочид буудалд би хонож үзээгүй. Миний туслахууд: "Т.Ганболд гэдэг хүн уулзаж танд машин бэлэглэе" гэж байна гэсэн. Тэр хөтөлбөр, бэлэгнүүдийг нь аваад ир. Төрийн ордны гадна тавьчих. Тэгээд төрийн мэдэлд өг гэж хэлсэн. Энэ үгиййг сонсоод алга болсон хүн өөрөө байгаа юм. Яагаад ингэх гээд байгаа юм бол гэдэг хандлагыг нь би мэдэж байсан. Одоо Х.Баттулгад атгуулчихаад явж байгаа хүн. Х.Баттулгыг цагдаа хүн харахаар шалгачихаар, шүүгч хүн харахаар шүүгдэгч болж харагдахаар хүн байгаа юм. Ийм хүн шударга ёс тогтоож чадахуу.

 

*

- Монголын ардчиллыг булшилж байгаа хүн бол Х.Баттулга. Ардчиллыг бүтээх гэж яаж зүтгэж явснаа би тэмдэглэж явсан. Одоо энэ тэмдэглэл “Өдрийн сонин”-д дөрөв дэхь өдөр бүхэн гарч байгаа.

 

*

-Намайг муу тарвага, тарваганы нүхэнд өссөн. Цаазын ялыг сөнөөсөн. Х.Баттулга, Мөнхбаясгалан хоёр нийлээд тавилттай жүжиг тавьж байна гээд.

 

*

Х.Баттулга надтай уулзчих л хэрэгтэй. Х.Баттулга бол Монголын Ерөнхийлөгч байгаа нь зөв. Яагаад гэвэл ямар хүн Монголын Ерөнхийлөгч байх ёстой, хэн Монголын Ерөнхийлөгч байх ёсгүйг ойлгуулж чадна.

 

Х.Баттулга өөрийнхөө үйлдлээр л харуулна. УИХ-ын бүх гишүүдийг харлуулаад парламентын засаглалын л нэр хүндийг бууруулахын төлөө ажиллана.

УИХ-д өөрийнхөө хүмүүсийг оруулаад өөрийнхөө засаглал руу явуулна.

Хятад, Орос хоёр бүрэн парламентын засаглалтай болсны дараа л Монгол Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй.

 

*

Би нам байгуулахгүй, нам руу орж үймүүлэхгүй.

Би чаддаг, мэддэгээрээ бүх хүнтэй хамтарч ажиллаж чадна.

Би 3,4 олон улсын байгууллагад ажиллаад явж чадна. Одоо Монголдоо ажиллана.

 

*

 

Хэрвээ намайг АТГ дуудвал би яваад очно. Шалгуулахад би бэлэн байна.

 

*

 

-Ойрын зуун жилд Монголд АСЕМ-ийг зохион байгуулах хүн байхгүй. Би нэг хүйтэн гараар АСЕМ-аас мөнгө завшаагүй. Энэ талаарх тайлбарыг миний албан ёсны нүүр хуудаснаас үзээрэй. Намайг хэрэгт гүтгэх гээд АСЕМ-ийг шалгаад юу ч олоогүй болохоор одоо Таван Толгойн асуудлаар хэрэгт оруулах гэж үзэж байна.