Эдгээр үгсийг хүүхдэдээ хэлвэл өөртөө итгэлтэй, аз жаргалтай хүн болж төлөвшдөг
2019/02/17
Сэтгэл зүйч Елена Макаренко хүүхэд гэр орондоо аз жаргалтай өсөж торниход шаардлагатай 6өгүүлбэрийг жагсаажээ. Ээж аавууд эдгээр үгсийг хүүхэддээ байнга хэлж байвал хүүхэд эцэг эхийн хайрыг илүү гүн мэдэрч, өөртөө итгэлтэй болж, баяр баясгалантай амьдарч, бусдыг баярлуулдаг болох гэнэ.
1. Байнга хэлж байх үгс:
Би чамд хайртай.
Юу ч болж байсан ээж нь (аав нь) чамайг л хайрлана.
Чамд уурлалаа гээд хайрлахаа болихгүй.
Чамайг хол байсан ч хайрладаг. Их санадаг шүү.
Хүүхдээ сонгож авдаг байсан бол ээж нь (аав нь) чамайг л авах байсан.
Баярлалаа.
Өнөөдөр хоёулаа ёстой сайхан тоглолоо.
Миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа.
2. Ярьж өгөх зүйлс:
Төрсөн (үрчилсэн) тухай түүхийг
Жаахан байхад нь хэрхэн арчилж, өсгөж байснаа
Нэр өгсөн түүхийг
Өөрсдөө жаахан байхдаа хэрхэн амьдарч байснаа
Өвөө эмээ нар нь хэрхэн учирсныг
Дуртай өнгөнийхөө тухай
Өөрийг чинь заримдаа юу зовоодог тухай
Гарыг нь бариад 3 удаа атгах нь “хайртай шүү” гэсэн нууц үг гэх мэтээр тохиролцох
Ойрын төлөвлөгөөгөө хуваалцах
Хийдэг ажлынхаа тухай ярьж өгөх
3. Сонсох зүйлс:
Машинд явж байхдаа хүүхэд чинь юу ярьж байгааг сонс.
Тоглоом бол маш чухал зүйл тул тоглоомоо таалж, сонирхож буй эсэхийг сонсож мэд.
Хүүхдэд чинь тулгарсан асуудлыг сонс.
Тэвчээрийн дээд хэмжээн дээрээ ганц секунд нэмчихээрэй.
Хүүхдийн чинь үгний ард нуугдаж байгаа санааг ойлгож сур.
4. Асуух зүйлс:
Яагаад ийм юм болсон гэж чи бодож байна?
Хэрвээ....яахав?
Хоёлаа яаж үүнийг зөвөөр тайлбарлах вэ?
Чи юуны тухай бодож байна?
Өнөөдөр сонин сайхан юм юу болов доо?
Энэ ямар амттай бол?
5. Үзүүлэх зүйлс:
Ямар нэгэн зүйл хийхийг хориглохын оронд яаж хийдгийг нь харуулах
Өвсөөр шүгэл үлээхийг зааж өгөх
Хөзөр тоглох, байшин барихыг зааж өгөх
Талх зүсэхийг
Хувцсаа эвхэхийг
Мэдээлэл хайхыг зааж өгөх
Эхнэрээ (нөхрөө) хүндэлж хайрладгаа харуулж байх
Өөртөө үйлчлэх хөдөлмөрт сургах
6. Цаг гаргах зүйлс:
Хамтдаа барилгын ажлыг харах
Шувуудыг ажиглах
Хоол хийхдээ туслуулах
Аялалд буюу аль нэг тийшээ хамт явах
Хамт шавар шавхай туучих
Ажлыг хүүхдийнхээ хурдад тохируулж хийх
Хүүхдээ тоглож байх зуур дэргэд нь харж суух