Э.Бат-Үүл "60 тэрбум"-ынхантай нийлжээ
2019/02/20
МАН-ын Хяналтын Ерөнхий хороо Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намаас гарсанд тооцсон албан ёсны шийдвэрийг өчигдөр танилцуулсан.
Үүний дараа хотын даргад санаархагч залуу гишүүн асан С.Мөнхчулуун хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг Тусгаар тогтнолын ордны 1 давхарт мэдээлэл хийнэ хэмээн хүлээлгэж хэмжээндээ “драм” зохион байгуулж харагдав.
Үндсэндээ бол С.Мөнхчулуун “60 тэрбум”-ын схем хийж төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан Ц.Сандуйтай нийлж Нийслэлийн МАН-ын бүлгээ хоёр хуваан, АН-ын буюу сөрөг хүчний 11 гишүүнтэй нийлж хуйвалдаан зохион байгуулан намын бодлогоо сөрсөн билээ. Харин “60 тэрбум”-ын схемийг санаачлан төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан Ц.Сандуй тэргүүтэнтэй Ардчиллын алтан хараацай, Улсын Баатар Э.Бат-үүл төлөөлөгч нараа мунхруулан нэгдэж буйд олон иргэд гайхширч байна. Монгол Улсын Баатар цолыг улсдаа гавьяатай эрхмүүд л хүртдэг. Гэтэл төрийнхөө хайр ивээлийг төрийн албыг зарахаар завдсан этгээдүүдтэй нийлэн, нийслэлийн ажлыг гацаах аргаар хариулж байх юм.
Тэр уул нь хотын даргаар 4 жил ажилласан хүн. Нийслэл хотыг ямар мэдлэг чадвартай, ёс зүйтэй хүн удирдах ёстойг мэдэхийн дээдээр мэднэ. Эсвэл баатар маань хүүтэйгээ хамт шүүхийн хаалга татан шалгагдаж яваа шигээ, их хотыг мөнгөний газар гэж хардаг юм биш байгаа даа. Ямартаа ч түүнийг “60 тэрбум”-ын Ц.Сандуй, С.Мөнхчулуун нартай нийлэн, нийслэлийн төлөөлөлгчдийн хурлыг гацаан, бантан хийж явааг хараад олон хүн толгой сэгсрэн сууна.
sonin.mn
иргэн · 2019/02/21
тэгнээ Элбэгдорж Батүүл ёр нь энэ Ардчилалынхан гээд Худлаа ам Ардчилагчид Өөрсдийнхөө Эрх ашиг Албан тушаалын төлөө бол юу ч хийхээс буцахгүй Цайчихсан гарууд шүү дээ Батүүл гэхэд Худлаа Баатар ш дээ наад захын л жишээ нь энэ ш дээ
Болд · 2019/02/21
Үүл хотоос баахан мөнгө хүүтэйгээ нийлж шаасан . 60 тэрбумынханг гаргачихвал цайрах тохироо хийсэн .
Иргэн · 2019/02/20
НИХТ-ын энэ асуудлыг эрүүл ухаантай хэнч байсан Мөнхчулууныг дэмжинэшдээ?! Батүүлийн зөвөө?!
Иргэн · 2019/02/20
НИХТ-ын энэ асуудлыг эрүүл ухаантай хэнч байсан Мөнхчулууныг дэмжинэшдээ?! Батүүлийн зөвөө?!
Зочин · 2019/02/20
Нийслэлийн харъяа бүх байгууллагыг шалга тэнд 2016 оноос хойш орсон бүх хүмүүсийг шалга 60-н тэрбумынхан оруулсан байх даа
Зочин · 2019/02/20
Бат-Vvлийг дэмжиж байна!!! Хотыг ямар гое болголоо доо!
zochin · 2019/02/20
goy goy ahiad zaalnaas ner devsheed garaad ir
Иргэн · 2019/02/20
60-н тэрбум гэгчээр хүмүүсийг хилмэгдүүлж уг нь болохгүйшдээ?!
ард · 2019/02/20
Энэ муу өгөр өвгөн далд ороосой.
Зочин · 2019/02/20
өмхий салга толгой хор болгон руу хүмүүс турхираад явж байдаг муу лалар
Зочин · 2019/02/20
хаана байнаа тэр 60 тэр бум