Ийм худлаа хүнийг яах ёстой вэ?
2014/02/22
Сайн байцгаана уу? Би өөрт тохиолдоод байгаа амьдралын асуудлаа хэн нэгэнтэй хуваалцахгүй бол бодоод бодоод бодын шийр 4 гэдэг шиг юм болоод байна. Би одоо 25 настай нөхөр 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Амьдралын хувьд жирийн л нэг гэр бүл, нөхөртэйгөө оюутан байхдаа гэрлэсэн. Их нялуун, дотно, байнга л тэврэлдэж үнсэлцэхгүй бол бие биедээ гомдоллодог гэрлээд 6 жил болоход энэ хэвээрээ л байгаа…
Гэхдээ нөхөр маань надаас өөр хүмүүстэй дотно харьцаа үүсгэсэн. Хайртай дуртай гэж мэссэжлээд бүр нэг хэсэг ил цагаан болоод салах дээрээ тулж байсан. Тэгээд нээх удалгүй салж чадахгүй дахиж ингэхгүй гээд бид 2 буцаад нйилсэн. Урьдын л адил нялуун халуун хэвээрээ болсон. Гэхдээ би гэдэг хүн одоо итгэж чадахгүй болчиж. Хүүхдүүдээ бодож уучилсан гэж худлаа хэлээд байгаа ч гэсэн үнэндээ итгэлгүй бас сэтгэлийн хөдлөлгүй болоод байна. Одоо бүр хайргүй болоод байх шиг байна. Уг нь эхнийхийг нь уучлаад зүгээр итгэж байсан чинь харьцаагаа таслаагүй байсныг нь саяхан мэдснээс хойш яг л дотроо шаналсаар байгаад гомдоод бүр үзэн ядаад байна.
Тэгээд энэ сайтад хүмүүсийн бичснийг уншихаар нөхрүүд нь хэдэн жил ингэж яваад засрахгүй байгаа тухай л байхын. Үнэхээр засардаггүй юм бол салий эртхэн ч гэж бодоод байна. Гол нь цаанаа өөр хүнтэй байж надтай юу ч болоогүй юм шиг их нялуун, би бүр яаж ийм худлаа байж чаддагийг нь гайхаад бүр итгэл алга одоо яах вэ? Уг нь хайртай л гэх юм. Өөр хүн байхгүй л гэхийн ийм худлаа хүнийг яах ёстой вэ? Үнэхээр ганцаардаж бас өөрөө өөр хүнтэй болдог ч юмуу гэж хүртэл бодлоо би чадахгүй юм шиг байгаан…
Зочин · 2014/02/26
minii dvv tewchihel hertei dee. emegtei hvn nileen tewcheer, uhaaan gargaj bj l ger bvlee awch vlddeg. bvh zvil tsag hugatsaaniih. bvgdiig sain bodoh heretei. ooriigo zawgvi bailga, oortoo anhaaral tawi, tegeed irhed er hvn yaj ch chadahgvi. zaluu nasand tegej yawah ve bdag yu. joohon l tewchchih. terend zartsuuldag tag zawaa oortoo zartsuulaad ehelee minii dvv. ger bvlee l hadgalj vldeh n yu yunaas c***al. sain bod yaran hodolj shiidej bolohbi shvv. vr hvvhdee bod
Зочин · 2014/02/26
minii dvv tewchihel hertei dee. emegtei hvn nileen tewcheer, uhaaan gargaj bj l ger bvlee awch vlddeg. bvh zvil tsag hugatsaaniih. bvgdiig sain bodoh heretei. ooriigo zawgvi bailga, oortoo anhaaral tawi, tegeed irhed er hvn yaj ch chadahgvi. zaluu nasand tegej yawah ve bdag yu. joohon l tewchchih. terend zartsuuldag tag zawaa oortoo zartsuulaad ehelee minii dvv. ger bvlee l hadgalj vldeh n yu yunaas c***al. sain bod yaran hodolj shiidej bolohbi shvv. vr hvvhdee bod
MGL ZALUU · 2014/02/24
ER HVN ILVDEL GORMONIHO ASUDLIG SHIIDWERLEH GJ GER BVLESE UUR BUSADRU GVIDEG... TGD l hair ni dotoroo hal ni gadnaa ydj amidralaa vrdeggvilde
Зочин · 2014/02/24
СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас 99084179
Зочин · 2014/02/24
Амьдрал ийм асуудлаар дүүрэн шд. Уншиж байхад надад тохиолдсон юмыг л хэлээд бичээд байдаг шд. тэхээр үнэн л дээ
Зочин · 2014/02/24
ter ch tiim shuu.yag nogoo soninguudiin sadar samuuntai temt*** nuur shig.zoxiogool ain.
Зочин · 2014/02/24
ter ch tiim shuu.yag nogoo soninguudiin sadar samuuntai temt*** nuur shig.zoxiogool ain.
Зочин · 2014/02/24
neg l setgeld sew suusan bol arilgax argagu shde yalanguya zaluu xosuud bol bur xetsuu bxo
Зочин · 2014/02/23
Er hund itgeheer erhii huruundaa itge gej unen shuu. Ih nyaluurah chini sain yum yur bish. Tsengel ihedvel jargal holddog gej unen shuu. Setgelgui bol adguus shig l bna. Buh l er huisten emiigee uduj horgooj hamgaalj umguulj baigaag * Amitny yurtuntsuus* hardag biz dee. Hairlana gedeg nyaluurahyn her bish ee. Uhaanaaraa l amidrah heregtei. Bid hun uchraas Yadaj Malaas uursdiiguu iluu baij chadaj baina uu gej haayaa bas harj bodoltsoh heregtei. Iim erchuud odoo oln bolson.
Зочин · 2014/02/23
handalt avah gej zohioj bichdeg,yamrch logikgui eliirsen zuil bg......tuund ni humuus itgeed,deer ni malgai hayagaaraa humuusiig tatadag yadarsan argatai.heden udaa orj uzsen humuus ih emotiontoi setgegdel bicheed bg um blee....
Зочин · 2014/02/23
Нээрээ л зохиогоод биччихсэн юм шиг санагддаг
Зочин · 2014/02/23
үнэхээр ийм зүйл болоод байгаа бол насны эртэд сал гэж хэлмээр байна. наадуул чинь нөгөө хүнтэйгээ харьцаагаа тасалсан гэж байгаа боловч үгүй л байдаг байхгүй юу. 2 хүүхдийнхээ тэтгэмжийг аваад эрхэн салсан нь дээр гэж бодож байна. би ч гэсэн ингэж хууртаж байсан.эргэж харамсахгүйн тулд эрт сал гэж хэлмээр байна. дараа нь өөрөө ч гэсэн хөндийрөөд онцгүй болдог юм даа. өөрөө л мэдэж дээ.
Зочин · 2014/02/23
Энэд бичигддэг зүйл үнэн болов уу? Эсвэл оруулах зүйл олдохгүй болохоор зохиогоод юм оруулчихдаг юм болов уу?