Л.Оюун-Эрдэнэ VS З.Энхболд
2019/02/27
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ТӨБЗГ-ын дарга Б.Ганбат нар өчигдөр 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тогтоолтой холбогдуулан уулзалт хийсэн.
Энэ үеэр өмнө нь хувьчлагдсан 928 төрийн өмчид хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулах үүрэг өгсөн юм. Тодруулбал, хувьчлагдсан ААН-үүд өнөөдөр ямар байдлаар ашиглагдаж байна, тэнд ажиллаж байсан албан хаагчдын нийгмийн асуудал шийдэгдсэн үү. татвараас зайлсхийх замаар ашгаа нууж байна уу гэх мэт асуудал дээр дүгнэлт хийх хэрэгтэй гэж үзсэн байна. Ажлын хэсэг ирэх дөрөвдүгээр сард шалгалтын үр дүнгээ танилцуулах юм.
Харин ЗГХЭГ-ын даргын шийдвэртэй холбогдуулан ЕТГ-ын дарга З.Энхболд цахим хуудсаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Л.Оюун-Эрдэнэ сайдад зөвлөлгөө: 28 жилийн өмнөх танай намын ЕС (Бямбасүрэн 1990-92, Жасрай 92-96 он) хийсэн ягаан цэнхэр тасалбарын хувьчлалыг шалгаад юм олохгүй. 1996-2000 оны дуудлага худалдаанаас ч гэсэн но олоход хэцүү, чамаас өмнө 20 жил шалгасан юм. Маш их цаг орно, чиний сайд хийх 18 сард лав амжихгүй. Харин сүүлийн гурван жилийн “60 тэрбум, ЖДҮ, “Эрдэнэт 51 хувь 49 хувь гээд шалгах ажил зөндөө байна гэжээ.
Эх сурвалж: www.polit.mn
зочин · 2019/03/01
Гэмт хүн гилбэлзэнэ гэгч болж байх шиг. Энхболд 2 удаа төрийн өмчийн дарга байсан. Улсын албыг хаагаад баяжих гэж юу байхав.Хоосон хонохгүй хоёр идэхгүйл дундач амьдралтайл болох байх.Тэгвэл Энхболд 60 айлын 3 орон сууцаа юу гэж тайлбарлах бол тэр сонин байна.
зочин · 2019/03/01
Гэмт хүн гэлбэлзэнэ гэгч болж байх шив.Энхболд 2 дахин Төрийн өмчийн дарга байсан шүүдээ.Улсын алба хашиж байгаад баяжих гэж юу байх вэ дээ.Хоосон хонохгүй хоёр идэхгүй л амьдрана .Гэтэл 60 айлын гурван сууцтай байгаа нь нэг юм хэлээд байгаа хэрэг.
Хаха · 2019/02/27
Ойлгомжтой Зи өөрөө тэр үед төрийн өмчийн хорооний даргө бсын чин
иргэн · 2019/02/27
ингээд л их Хагаралын үүд нээгдэж байгаа юм шүү дээ одоо ч ЗЭнхболд Оюун-Эрдэнэ нарын хооронд Цусгүй тулаан эхэллээ дээ Оюун-Эрдэнэ Энхболд гэж Нэрэнд их Харшилтай юм шиг байгаа юм Түрүүчийн нэг болох МЭнхболдыг УИХ-ын даргын Албанаас нь зуурсаар байгаад Тугдайлгачихсан одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ЗЭнхболдыг Тугдайлгах ажилаа эхлүүлсэн бололтой
Зочин · 2019/02/27
60 тэрбум, ЖДҮ, “Эрдэнэт 49 хувь Оюутолгой Тавантолгой гээд ухаад эхэлбэл М.Энхболд шиг Багабандид хүзүүгээ мушгиулдаг юм байгаа биз дээ
zochin · 2019/02/27
ингэж ч доромжлуулж байх гэж дээ