Хоёр гэр бүлийн маргаан дайн өдөөж байсан түүхтэй гэдэг. Түүн шиг хоёр хүний хэрүүл Монголын иргэний нисэх, цаашлаад зам тээврийн салбарыг доргиож, “МИАТ” хэмээх их айлын нэр хүнд ч навс унахад хүргээд байна.
Тодруулбал, Ц.Бат инженер, С.Билэгсайхан нарын хэрүүл цахим ертөнцөд өрнөж, энэ хэрээр “МИАТ”-ийн нэр хүнд унаж байна гэхэд хилсдэхгүй.   

С.Билэгсайханы тухайд улстөрөөс нэлээд хэдэн жил хол явсны дараа “МИАТ”-т очсон. Тэрбээр очсоныхоо дараа “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханы эсрэг янз  хор найруулж эхэлсэн гэлцдэг. Бүр хэвлэлийнхний өмнө ч булайгаа дэлгэж, шившгээ тарьсан. Түүний энэ эрээ цээргүй авир “МИАТ” ХК-ийнханд таалагдахгүй байгаагаас түүний оронд Ц.Оюунгэрэл сайдын дүү Ц.Батыг зүтгүүлж байгаа гэх шум нэг хэсэгтээ дэгдэж байсан. Гэсэн ч энэ байдал намжсан. Харин Ц.Бат инженер “С.Билэгсайхан “МИАТ”-ээс зайлах хүртэл А.Гансүх сайд болон, АН-ынхныг баалсаар байна” гэж мэдэгдээд зогсохгүй үүнийгээ ч “Твиттер”-т илэрхийлсээр байгаа. 

Тиймдээ ч С.Билэгсайхантай элдвээр хэрэлдэж, идсэн ууснаа дуудалцах болсноор “МИАТ”-ийн хэрүүл тогооноосоо хальж, цахим ертөнцөд тархсан юм. Ц.Бат инженерийн хувьд Киевийн Нисэхийн дээд сургуулийг онгоцны инженер, Канадын “МкГилл” их сургуулийг агаар сансрын эрх зүй, Австралийн “Гриффит” их сургуулийг нисэхийн менежментээр төгссөн өндөр боловсролтой нэгэн гэдэг. “МИАТ”-т өдгөө 13 дахь жилдээ ажиллаж байгаа учраас түүнийг өнөөдрийг хүртэл ажилласан туршлагаараа С.Билэгсайханаас илүү гарах хүн гэж “МИАТ” ХК-ийнхан үздэг байна. 

Саяхан Ц.Бат инженер ““МИАТ”-ийнхнийг цус ойртсоноор нь цоллодог С.Билэгсайхан хүргэн, бэрээ оруулсан сураг байна” хэмээн жиргээд авна лээ. Хэдийгээр энэ нь Ц.Бат инженерийн жиргээ төдий ч иргэний нисэхийн салбарт улстөрийн томилгоо, ар өврийн хаалга, хэн нэгний татаасаар ажилд орогсод олон гэдэгтэй маргах хүн гарахгүй. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Иргэний нисэхийн ерөнхий газрын С.Буяндалайг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Т.Лхагвасүрэнг томилсон. 

Зам, тээврийн  сайд А.Гансүх ИНЕГ-ын дарга С.Буяндалайг “Чи ажлаа хийж  чадахгүй   байна. Чамтай хамтарч ажиллахгүй, гар чи” хэмээн зандарч, яамны шуурхай зөвлөгөөнөөс хөөж гаргасан бол дахиад л яамныхаа шуурхай зөвлөгөөнөөс мөнөөх С.Буяндалайг “Чи энд юугаа хийгээд сууж байгаа юм бэ, гар чи, эндээс зайл” хөөсөн гэдэг. Шуурхай зөвлөгөөн долоо хоног бүрийн даваа гарагийн өглөө 07:30 цагт болдог тогтсон уламжлалтай бөгөөд энэ хуралд тус яамны удирдлага, газар, хэлтсийн дарга нар цугларч, өнгөрсөн хугацааны ажлаа тайлагнаж, ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөж, сайдаасаа үүрэг даалгавар авдаг аж. Ийнхүү С.Буяндалай хоёр ч удаагийн шуурхай зөвлөгөөнөөс хөөгдсөн гэсэн шуугиан дэгдээд удаагүй байхад түүнийг ажлаас нь чөлөөлчихсөн. 

С.Буяндалайг ажлаас нь чөлөөлснөөрөө АН бие даагч гишүүдэд бэлгэнд өгсөн нэг суудлаа булааж авсан явдал боллоо гэж ажиглагчид үзэж байгаа юм. Учир нь өнгөрсөн оны сүүлчээр ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнхийг чөлөөлж, ИНЕГ-ын Сургалт, дадлагын цогцолборт бүсийн багшаар ажиллаж байсан түүнийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон бие дааж нэр дэвшин УИХ-д суусан С.Ганбаатар, Х.Болорчулуун нарын шахаагаар ИНЕГ-ын даргаар томилсон. Мэдээж, дарга болохын тулд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн тороосоор татуулсан тэрбээр хариуг нь өгөх зайлшгүй шаардлага бий болсон. Тиймдээ ч өрөө цайруулахын тулд ИНЕГ-ын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд 50 хүнийг халж, 100 гаруй хүнийг шинээр ажилд авсан хэмээн нэг хэсэгтээ л шуугиан дэгдээж байв. Тэдгээр хүмүүс нь мэдээж бие даагч гурвын шахааны итгэлт хүмүүс болон ах дүү, найз нөхөд ч гэх хардлага байсан. Түүгээр ч зогсохгүй ИНЕГ-ын Нисэх буудлын, Аэронавигацын үйлчилгээний газрууд ачааллаа дийлэхгүй ажиллаж ядаж байхад нь Санхүү төлөвлөлтийн, Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Тамгын, Хуулийн хэлтэс гэсэн чиг үүрэг нь давхардсан дөрвөн хэлтсийг нэмж байгуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын хүмүүсийг тархаан байршуулах арга авсан ч гэж байлаа. 

    Энэ мэтээр дээрх байгууллагын экс удирдлагуудтай холбоотой дуулиан үүгээр дуусахгүй. ИНЕГ-ын тэргүүн дэд дарга С.Энх-Амгалан гэж нөхөр төрсөн хүүдээ нисгэгчийн хуурамч үнэмлэх хийж өгч, “МИАТ” компанид “Боинг” онгоцны нисгэгчээр ажилд оруулсан мөн “МИАТ”-ийн захирал асан Ц.Орхоны хэрэг гээд тоочоод байвал олон. 

    Тэгэхээр дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэгч л “МИАТ”-т болж байгаа бололтой. Тиймдээ ч Бодлого, төлөвлөлтийн дарга нь хүртэл инженертэйгээ “Твиттер”-ээр хэрэлдэж, буриад халхаараа дуудалцаж суудаг боллоо. Ингэснээр иргэдийн дунд энэ “МИАТ”-т ажил хийдэг хүн байна уу, бие биеэ идэж уусан, унтаж хэвтсэн, ууж идсэнээр нь л дуудалцаад суух юм гэх бодлыг төрүүлж, тэртээ тэргүй унаад байгаа рейтингийг нь бүр мөсөн шороотой хутгалдахад хүргээд байна. Ямартай ч хоёр хүний хэрүүл ийнхүү иргэний нисэхийн салбарыг тэр чигт донсолгож эхэллээ. Энэ салбарын нэр хүнд бүрмөсөн шороотой хутгалдахаас өмнө анхаарвал анхаарах цаг хэдийнэ болсныг дурдахгүй өнгөрч боломгүй. 


 

Б.Мөнхжин
 
 
Ц.Бат инженер, “МИАТ”-ийн С.Билэгсайхан нар “Твиттер”-ээр идэж уусан, авлига авснаа дуудалцлаа
Ц.Бат инженер, “МИАТ”-ийн С.Билэгсайхан нар “Твиттер”-ээр идэж уусан, авлига авснаа дуудалцлаа
Ц.Бат инженер, “МИАТ”-ийн С.Билэгсайхан нар “Твиттер”-ээр идэж уусан, авлига авснаа дуудалцлаа
Ц.Бат инженер, “МИАТ”-ийн С.Билэгсайхан нар “Твиттер”-ээр идэж уусан, авлига авснаа дуудалцлаа
Ц.Бат инженер, “МИАТ”-ийн С.Билэгсайхан нар “Твиттер”-ээр идэж уусан, авлига авснаа дуудалцлаа
Ц.Бат инженер, “МИАТ”-ийн С.Билэгсайхан нар “Твиттер”-ээр идэж уусан, авлига авснаа дуудалцлаа
Ц.Бат инженер, “МИАТ”-ийн С.Билэгсайхан нар “Твиттер”-ээр идэж уусан, авлига авснаа дуудалцлаа
Ц.Бат инженер, “МИАТ”-ийн С.Билэгсайхан нар “Твиттер”-ээр идэж уусан, авлига авснаа дуудалцлаа
Ц.Бат инженер, “МИАТ”-ийн С.Билэгсайхан нар “Твиттер”-ээр идэж уусан, авлига авснаа дуудалцлаа