"Эрдэнэт" үйлдвэрийн  49 хувийн хувьчлалтай холбоотой хэргийг ЦЕГ, АТГ-ын  хамтарсан ажлын хэсэг шалгаж буй билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг ЦЕГ-ийн Эрүүгийн Цагдаагийн Газрын албан хаагчид албадан саатуулж, мэдүүлэг авлаа.

 

Худалдаа Хөгжлийн Банкны удирдлагууд бид цэвэр санхүүгийн байгууллага, улс төртэй хамаагүй гэж ярих дуртай ч бодит байдал өөр ажээ.

 

Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Монголын улс төр дэхь нууц ноёнтон, Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай нарын улс төрчидтэй хамгийн ойр ажилладаг гэлцдэг.

Тус банкны Ерөнхий Захирал Б.Мэдрээгийн хувьд АН-дахь МҮДН фракцийн идэвхтэй гишүүн, УИХ-ын 2004, 2012, 2016 оны сонгуульд нэр дэвшин, өрсөлдөөд ялагдаж байсан нэгэн.

Тэгвэл АТГ, ЦЕГ-т шалгагдаж буй Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирал О.Орхоны хувьд ч улс төрд орохоор хэдийн шийдсэн байжээ.

О.Орхон нь АН-д элссэн төдийгүй Сүхбаатар дүүргийн АН-ын дэд даргаар ажилладаг юм байна.

 

П.Энхмандах

sonin.mn