Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хувийн данс руугаа шууд авах боломжтой боллоо
2019/03/06
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хүсвэл шууд өөрийн дансанд шилжүүлэн авах боломжтой болсон талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Өмнө нь албан журмын даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ зөвхөн ажил олгогчоороо дамжуулан авдаг байсан бол одоо өөрөө хүсвэл ажил олгогчоороо дамжуулалгүй шууд дансандаа авах боломжтой юм.
Нийгмийн даатгалын байгууллагаас жилд 60 мянга гаруй даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авдаг бөгөөд тэдний хувьд тэтгэмжийн мөнгөө илүү шуурхай авах нөхцөл бүрдэж байгаа юм.
Энэхүү шийдвэрийг “Танд ойрхон - Найрсаг үйлчилгээний жил”-ийн хүрээнд тэтгэмжийн тогтоолт, олголт, хяналтын шат дамжлагыг багасгаж, даатгуулагчдад хялбар байдлаар өөрчлөх зорилготойгоор гаргажээ.