Зайсан дахь КFC-гийн салбараас гадна бусад салбаруудаас нь ч зөрчил илэрчээ
2019/03/06
Хан-Уул дүүргийн Зайсан дахь салбараар хоёрдугаар сарын 9-12-ны өдрүүдэд үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч 11-ний өдрөөс эхлэн ХӨСҮТ-д хандсан байдаг.
Өнгөрсөн хугацаанд хордлогын улмаас нийт 242 хүнд эмнэл зүйн шинж илэрч, 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх тоон мэдээллийг НМХГ-аас олон нийтэд мэдээлсэн.
Олныг цочирдуулсан үйл явдал болсны дараа “Таван богд фүүдс” ХХК-иас хохирогч иргэдэд нөхөн төлбөр олгоно гэдгээ мэдэгдсэн билээ.
Дээрх хэргийн гол буруутан нь гүний худгийн ус, хоёр ажилтан болж таарсан. Учир нь хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан гүний худгийн уснаас нян илэрч, хоёр ажилтан цусан суулгацаар өвчилсөн үедээ ажиллаж, нян тараасан байсан. Тиймээс тэр хүмүүст хариуцлага тооцно гэсэн мэдээллийг цагдаа болон мэргэжлийн хяналтын газраас сүр дуулиантай мэдээлсэн.
Зайсан дахь салбарт гарсан хордлогоос үндэслэж бусад салбаруудыг шалгаж эхэлсэн билээ. Дахин гүний худгаас авсан шинжилгээний хариу өнөөдрийн байдлаар гараагүй, дүн нь хүлээгдэж байна, өнөө маргаашгүй гарна. Тэгэхээр олон нийтэд мэдээлнэ гэдгийг албаны эх сурвалж өгөв.
Түүнээс гадна бусад KFC-гийн салбаруудад шалгалт хийхэд багагүй зөрчил илэрчээ. Бүтээгдэхүүнд ноцтой зөрчил гараагүй ч ажилчдын эрүүл мэндийн дэвтрүүдэд зөрчил удаа дараа гарчээ.
Тухайлбал, ажилчид нь үзлэг шинжилгээнд хамрагдах хугацаа дуусан байхад ороогүй, дэвтрийн тамга тэмдгийг шинжилгээ өгөлгүйгээр даруулсан гэх мэт зөрчил дутагдал илэрчээ.
Дэлхийн хэмжээний томоохон хоолны сүлжээ газарт ажилладаг ажилчид нь эрүүл мэндийн дэвтрийн зөрчилтэй байна гэдэг нь ажилчдадаа хэрхэн яаж сонгож авдаг нь эргэлзээ төрүүлж байгаа юм.
НМХГ-аас KFC-гийн бүх газруудыг хаахаа мэдэгдэж байсан одоогоор ажиллаж байгаа газрууд олон байна. Гэхдээ эл хуль, хүн орох нь багасчээ.
Харин хордлого авсан иргэдийн хувьд биеийн байдал нь дээрдэж Эрүүл мэндийн сайдын тушаалаар гадуур эмчийн хяналтад байгаа ажээ.
Багш · 2019/03/06
Цаашид хаах хэрэгтэй.