Шинэхэн хотын даргын "шийдвэр олны дургүйцлыг хүргэв"
2019/03/11
Нийслэл хотын гудамжинд өнгө нэмсэн нэгэн зүйлийг шинэхэн хотын дарга үгүй хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх газар хомс болсон өнөө цагт "гэрэлт гудамж" олны сэтгэлд таашаагдсан билээ.
Их хотын залуусаас гадна гадны зочид гийчид ирэхэд хүртэл оройн цагаар цэвэр агаарт алхах таатай боломж бүрдүүлж өгч байсан. Гэвч энэхүү гудамжийг ажлаа аваад удаагүй байгаа шинэхэн хотын дарга маань байхгүй болгох тушаалыг гаргах гэж буйн харамсалтай.
Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан гуравдугаар сарын 5-ны өдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр илтгэл тавьж, өөрийн хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулжээ. Тэрбээр энэ үеэр “Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго” гэв.
Түүний энэ шийдвэр олны дургүйцлийг хүргээд байгаа юм. Өдгөө урин дулаан цаг ирж байна. Гэтэл гадаад, дотооддын жууулчдыг татсан гэрэлт гудамжийг үгүй хийх нь хэр оновчтой шйидэл вэ. Манай улс жуулчдадаа яваад очих үзэсгэлэнт байгалиас гадна нийслэл хотдоо үзүүлж харуулчих юм хомс. Уг гудамжинд жуулчдаас гадна нийслэлийн иргэд, хүүхэд залуус энд амарч зугаалах, алжаалаа тайлах, урлаг соёлын тоглолт үзэх, амтат хоол зооглох, худалдаа хийх боломжтой гэдгийг дахин давтах нь илүүц биз ээ. Угтаа шинэхэн даргад үүнээс илүү хийх ажил ихээхэн байхад өмнөх даргынхаа хийсэнг үгүйсгэж, төсвийн мөнгийг салхинд хийсгэх нь зөв үү.
Нью Йорк, Токио, Сеүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хөгжилтэй хотуудын худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд нь жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, худалдаа үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг. Гэтэл мөнгө зарж хийсэн бүхнийг үгүйсгэх хоббитой даргатай болсон бололтой.
Х.Даваа
mongol · 2019/03/12
demjij bainaa
zochin · 2019/03/12
tvmen olond durgvitssen hvn bhgviee..zow shiidwer bn..xolsnii bicheech nar bolioo!!!
irgen · 2019/03/12
zow shiidwer bn.xotiin dargiig demjij bn..jinger nohoinud hutsajl bdg..jingiin tsuwaa yawjl bn..shine dargad ajliin amjilt xvsie
Зов · 2019/03/11
Зов л шийдвэр бна. Ард олон бид ийм шийдвэр гаргасанд маш баярлаж бн. Бодитой бидний толоо ажил хийхийг хусье. Батболд хангалтгуй ажиллан , естой 60000 тэр бумыг авахыг бурдуулж бсан Хэдэн юм мэдэхгуй жаалуудыг удирдан монгоо олж бсан. Монго даший шол!!!'
Болд · 2019/03/11
Ойр орчим тэр чигээрээ хөлчүүчүүдийн жорлон болдог . Дөнгөж төрсөн эх , нярай нүргээнд нь цочиж айсан ийм л газөр . Хаалгүй яахав . Гомо батболд, сандуй 2-н мөнгө угаалт.
зочин · 2019/03/11
Өдөр ажилтай эрүүл хүн харанхуй шөнө юугаа хийж тэнэж явах вэ,маш зөв шийдвэр
Зочин · 2019/03/11
Хотод гэрэл гэгээ гэрэлтүүлэг хэрэгтэй болохоос зам 3 хоног хааж явуулдаг үйл ажиллагаа хэрэггүй газраа буруу сонгосон нь алдаа сургууль төрөх эмнэлэг орон сууц гээд болохгүй газар байсан шүү дээ дээр нь машинуудын асуудлаа шийдээгүй оюуны чадавхи доогуур байгаагийн жишээ
Иргэн · 2019/03/11
Маш зөв шийдвэр байна, ажилтай ажилгүй баахан залуучууд хайран цаг заваа дэмий архи, пиво шинөжин ууж хажуу хавийн байрнууд элдэв янзын хог, бөөлжсөөр дүүрдэгшдээ хэнч мэднэ. Анхнаасаа л шаал балай юм хийсэн юм, тийм л юм бол оронд нь хотын төвүүдээ моджуулахгүй яасан юм бэ. Одоо болих хэрэгтэй, энэ зөв шийдвэр байна. МУ-ын иргэний хувьд дэмжиж байна, ашгүй урин дулаан үед зам хаагдахгүй боллоо, ойр хавийн иргэд ч тайван байх боломж нь бүрдэх нь дээ.
иргэн · 2019/03/11
зөв Шийдвэр Гадны өндөр Соёлтой орнуудыг дуурайж Далдагнах тийм Соёл Ухаан манай Залуучуудад одоохондоо тогтоогүй байна Жнь л гэхэд Хан-Уул дүүрэг 120н мянгатын автобусны зогсоолын ойролцоо хичнээн сайхан Ногоон байгууламж барьж хийж Ан амьтан дүрс байрлуулж тавилаа гэтэл яаав Залуучууд Залуу Гэр бүлүүд очиж Хүүхдүүдээрээ тэр Байрлуулсан Ан амьтадын дүрсүүдыг Эвдүүлээд хээв нэг Зураг хөргийн нь дараад зогсож байдаг Үнэхээр Харамсалтай харахад нэг Гоё бие хаатай сайхан хувцалсан тэгсэн мөртлөө Гудаманд Нус цэрээ Тамхины иш Ундааны саваа хаяна Орлилдож бархирана одоохондоо манай Залуучуудад Биеэ авч явах Соел Хувийн Хүмүүжил үнэхээр тогтоогүй байгаа
иргэн · 2019/03/11
Гэрэлтэй гудамжтай гудамжгүй амьдрал явна хаах хэрэгтэй зам хаасан балай газар архи уухаар болвол хаана ч ууна шүү дээ бар цэнгээний газар мундсан биш
Зочин · 2019/03/11
миний зайсанд очиж архиа тааваар ууцгаа гэж байна лээ
Зочин · 2019/03/11
Архидах газар мундсан биш, гудамж замаа хааж боочоод архидана гэж юу байсан юм. Гэрэли гудмыг хаах хэрэгтэй