Н.Оюунцэцэг хүүгийнхээ амь насыг 45 383 200 төгрөгөөр үнэлэв
2019/03/20
Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Хэрх” тосгонд өнгөрсөн 2017 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 12.00 цагийн орчимд зам дагуу чулуу түүж байсан хүүхдүүдийн нэгнийх нь шуудай хийсэв. Хийссэн шуудайгаа барих гэсэн хүү зам руу гэнэт гүйсний улмаас тухай үед тэр хэсгээр явж байсан машинд дайруулсан байна. Хүүг яаралтайгаар ГССҮТ-д хүргэсэн ч тав хоног эмчлүүлж байгаад өөд болсон юм. Энэ хэргийг үйлдсэн М.Мөнхтулгад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар М.Мөнхтулгын жолоо барих эрхийг 3 жилээр хасч, нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Өөрөөр хэлбэл, М.Мөнхтулга үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн барагдуулсан, хувийн байдал буюу сүрьеэгийн 90 хувийн группт байдаг болохоор дээрх ялыг оноосон байдаг.
Үүнийг талийгаачийн ээж Н.Оюунэцэг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа. Түүний хувьд хүүгийнхээ амь насыг 45 383 200 төгрөгөөр үнэлж байгаа. Үүнийхээ задаргааг тэрбээр шүүхийн хэлэлцүүлэгт: Ломбардад 9 845 000 төгрөг, оршуулгын зардалд 7 404 000төгрөг, нэг жилийн ойд 448 500, өмгөөлөгчид 2 000 000 төгрөг, шүүх хуралд оролцох зардал 265 700 төгрөг, хүүгийн авдаг байсан халамжийн 225 000 төгрөгийг 16 нас хүртэл нь тоцоход 24 300 000 төгрөг, үүн дээр 19 963 200 төгрөгийг нэмээд 44 263 200 нэхэмжилж байна. Мөн 26 эр ямааны үнэ 3 120 000 төгрөг, 16 эр хонины үнэ 2 400 000 энэ хоёр нийлээд 5 520 000 төгрөг болж байна. дарь эх дацан хийдэдзул өргөсөн 15 000 бүгд нийлээд 49 783 200 төгрөг болж байгааг нэхэмжилж байна. Шүүгдэгчийн талаас 2017.8.29-ны өдөр өгсөн 2 310 000, 2018 оны 4-р сард өгсөн 1 330 000 төгрөг,18 оны 09-р сард өгсөн 7 70 000төгрөг. Нийт 4 410 000төгрөгийг хасч тооцоод 45 383 200 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирол төлбөр барагдуулаагүй байхад тэнсэж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.
Талийгаач хүү тархины усжилттай болохоор бие нь том ч сэтгэхүй нь үеийн хүүхдүүдийнхээс хоцрогдолтой, эмнэлгийн хяналтад, эцэг эхийнхээ байнгын асаргаанд байх ёстой хүүхэд байсан гэдгийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээс харж болно. Тодруулбал, 2017 оны 06-р сарын 26-ны өдрийн №37 тоот шинжээчийн дүгнэлтэд М.Мөнхтулга, долоон настай М.Т болон түүний эцэг Мягмар нар замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ.
Осол болсны дараагаар хүүг ГССҮТ-д яаралтайгаар хүргэж ирсэн бөгөөд эмчилгээ хийлгэсэн тав хонгийн төлбөрийг бүгдийг жолоочийн тал бүрэн хариуцсан байна. Мөн хүүг өөд болсны дараа гэрийнхэн нь цогцсыг моргт үлдээсэн бөгөөд жолоочийн ах М.М Сэлэнгэ аймаг руу авч явсан байна. Хүүг дайрсан жолоочийн зүгээс оршуулгын зардлыг бүрэн хариуцсан аж. Өөрөөр хэлбэл талийгаач хүүгийн ар гэрт 10 000 000 гаруй төгрөг өгсөн байна.
Цагдаа, шүүхүүд хэргийг хянаж үзээд хуулийн хүрээнд шийдвэр гаргасан байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл талийгаач хүүгийн ээж уг хэргийг шалгаж байсан бүхий л төрийн ихэнх албан хаагчийг шалгуулах боломжтой байгууллагад хандаж шалгуулсан тэднийг ямар нэгэн нөлөөнд ороогүй, хэргийг үнэн зөв шийдсэн гэж дүгнэлт гарсан байх юм.
Талийгаач хүүгийн ээж уйлж мэдээлэл хийсэн шалтгаан бол шүүхэд нөлөөлөх буюу олон нийтийн анхаарлыг татах ажээ. Хэрвээ олны анхаарлыг татвал шүүхэд нөлөөлөхөд асуудалгүй гэж үзэх дүгнэсэн бололтой.
Өвчтэй хүүхдийнхээ мөнгөөр л амьдардаг, тэжээгчээ алдлаа 16 нас хүртэлх тэтгэмжийн мөнгийг нь улсаас биш бусдаас нэхэмжилж, хүүхдийнхээ амийг 45 сая төгрөгөөр үнэлсэн энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно.
Бид энэ хэргийн талаар талуудаас тодруулан эргэж мэдээлэх болно.
Зочин · 2019/03/20
Хонь ямаа хариулж явсан хүүхэдийг хонь ямаатай нь бүгдиг нь дайрчихсан юмуу.
Tvmee tvmee · 2019/03/20
awto teeweriin tuhai huulitaigaa taniltsaj vznvv hvmvvsee surguuliin nasnii bolon baga nasnii hvvhdiig hargalzah hvngvigeer zam hundlun garhiig horiglson herwee zam hundlun garhaar bol hutulj ymuu tewerch garnaa geed zaatsan bga shvv Vvnees vvdeltei vr dagawariig n etseg eh deer n vvrvvldeg bolson shvv gadaad dotoodod baisan hvmvvsee
Баярсайхан · 2019/03/20
энэ арай дэнднээ 16 нас хүртлэх мөнгө 24,300,000
Mongol hunii ami iim hyamdhan boltsiimuu · 2019/03/20
Hunii amiig 45-han sayaar unelehgui shde, 45-han sayaar huu bosood irehgui shde. Ta nar heregteniig ni umuuruud hohirogchiig ni buruutgaad bhiin yamar sonin humuus ve. Mongolchuudiin ami tiim hyamdhan yumuu? Amerikt iim hereg bolson bol heden sayaar ni $ nehemjilj bgaa za. Huurhii eej shudarga bolohoor zardalaa delgerengui toochson bn, malaa lombardan bj ter bugdiig bolgoson bn shde. Uneheer mungu olchiyo gesen hun bol tegj esun joroo toochihchgui. Ter heregtend yahaaraa tiim hunguhun yal ugdiin, hichneen grupt bdag ch gesen hunii amiig avtsan bhad chin yal hungudsun bn. Ter yalzarsan shuuh prokuror ni avch heleltsdegguin bol humuusees handiv huseh heregtei. Uursdiiguu uneldeg humuus bol oilgono, harin end eejiig buruutgaj bichsen hyamdhan amitai humuus bol oilgohgui.
zochin · 2019/03/20
naad awgaig chine mandal sumiin herh 4 bagiinhan bvgd mednee delgvvrees gants talh ch awsan bainga zargaldaj mergejiliin hynalt duudna barina gej svrdvvlj ym salgadag baliar nowsh bgn hel amaaraa hooloo olj iddeg gehvv de
Zochin · 2019/03/20
Zuger ajilaa hiij bgaa huniig gutgej bolohgui sh de unen inged ilerch bgaa biz de
Zochin · 2019/03/20
Ene awgai arai l heternee adilhan vr hvvhedtei eh hvn bj bas l 1 ydarsan ailiin hvvhdiig shorond n oruulj bj gomdol n tailagdana gej yrij bga n vnheer haramsaltai hvnii zowlon vzej gomdol tailana gej yu ch gesen vg ym herwee anhnasaa shorond n hataana gej helsen bol yu gej yduu etseg eh n teteweriin zeelee tultal awaad hvvhdiinhee tuluu hamgaa barij gvihew de baliar ymaa ene hvmvvs mongonii hoinoos ulairch bga n haramsaltai...
Zochin · 2019/03/20
Mandal sumiin sum dundiin shuuh shudraga shuuh ner hundiig ni unagasan ene hund tom hariutslaga tootsoh estoi
AriunErdene · 2019/03/20
mongol ulsiin bvh hewlel medeeleliin saitaar mandal sumiin huuliin baiguullaguudiig doromjilj awilgal heel hahuulidaa barigdsan gazar gej gvtgej baigaa n arai l dendvv udaa daraallan shalguuldag gazaruudaar n shalgagdchaad bhd dahiad l hewlel medeeleliin heregseleer hudlaa yriad hvmvvsiin setgehvigeer togloj baigaa n yawch ervvl hvn bishe
Boldoo · 2019/03/20
Ee ene ingej hunii yas ondolzuulj heden togrog nehehee bolimoor yum ulaan tsagaandaa garsan yum bee dee
uranzaya · 2019/03/20
selenge aimag mandal sumiin shvvh tsagdaa porkuror emleg zereg bvh baiguullagiin neriig mongol ulsiin hemjeend nowsh bolgoson do ystoi teneg hvvhen bnlee shvv
zochin · 2019/03/20
МОНГОЛ КОММЕНТООР ЭНЭ ХҮҮХНИЙ ЗАХИАГ УНШААД БАЙСАН. ҮНЭН ХУДЛЫГ НЬ МЭДЭХГҮЙГЭЭР ШУУД ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЭЭД БАЙЖ БОЛДОГ ЮМ БАЙХ ДАА. "ИЙМ УЧИРТАЙ БАЙСАН ЮМ БАЙНА ШҮҮ" ГЭЭД БУЦААД ЗАЛРУУЛГА ХИЙГЭЭСЭЙ ДЭЭ ТЭ. ЦААНА НЬ АЖЛАА МӨРӨӨРӨӨ ХИЙЖ ЯВАА ЗӨНДӨӨ ОЛОН ХҮНИЙ НЭР ТӨР ЯРИГДААД БАЙСАН САНАГДАЖ БАЙНА.
Зочин · 2019/03/20
Hyyhdee asraad haraa hyanaltaa taviad bj bh bj .haraa hyanaltgyi hayaj osold oruulchaad .yun 16 hyrtel asargaanii mungu ve ter chini hyyhdedee l zartsuulagdah estoin bishyy
зочин · 2019/03/20
Өвчтэй хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг гэдэг чинь юу гэсэн үг вэ Эцэг эх нь үүргээ яаж биелүүлж байсан болж байнаа
Зочин · 2019/03/20
Үр хүүхдээ алдаад хэцүү байгаа нь ойлгомжтой. Гэхдээ л яаж ч бодсон өөрсдийнхөө тавьсан өр ширээ ийм аргаар төлөх гээд байгаа нь эрүүл саруул хүний хийх ажил мөн үү Аймаар юмаа. Ханаж цаддагүй л юм даа. ёстой л нүд улаан мөнгө цагаан хорвоо юм даа
Зочин · 2019/03/20
Талийгаач хүү тархины усжилттай болохоор бие нь том ч сэтгэхүй нь үеийн хүүхдүүдийнхээс хоцрогдолтой, эмнэлгийн хяналтад, эцэг эхийнхээ байнгын асаргаанд байх ёстой хүүхэд байсан гэдгийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг харгалзах ёстой байх. Гэтэл осол гарах үед талийгаач хараа хяналтгүй ганцаараа байсан, асрах ёстой ээж аав нь хажууд нь байгаагүй гэдгийг нотолсон байхад ийм замаар олон нийтийн анхааралыг татаж буруу ойлголт өгөх шаардлагагүй шүү дээ. өөрсдөө мөн буруутай шүү дээ. Сураг сонсоход хурал болох болгонд сүрдүүлж 2 сая төгрөг авч байснаа яагаад бичдэггүй юм бэ.
zochin · 2019/03/20
нийгмийн ороо бусгаа үед хүн бүрийн амьдрах арга өөр өөр байх юм. Үр хүүхдээ алдаад хэцүү байгаа нь ойлгомжтой. Гэхдээ л яаж ч бодсон өөрсдийнхөө тавьсан өр ширээ ийм аргаар төлөх гээд байгаа нь эрүүл саруул хүний хийх ажил мөн үү Аймаар юмаа.
Зочин · 2019/03/20
Shuuh tsagdaa ni ajlaa hiisen l bn shdee. Tegeed yal shiitgelee huleesen bn. Yamar huviaraa zohitschihyo gesn bish. Yun honi yamaa bolood yavchihvaa
зочин · 2019/03/20
Миний хүүг тайван явуулаач гээд уйлаад байсан ээж байна ш дээ. Олон нийтийн анхаарлыг татаж, өрөвдүүлэх гэж худлаа юм ярьж явахаа больмоор юм. ХҮҮХЭД гэхээр хүн болгон л эмзэг хүлээж авна гэдгийг далимдуулж, хаа хамаагүй хонь, ямаа, ломбардны мөнгө салгах гэж юу гэсэн үг вэ?????? Нээрээ яахаараа байнгын асаргаанд байх ёстой хүүхдээ харж асарч чадаагүй байж, хүнийг бууутгаад байнаа. Аль аль талдаа л буруу байна гэдгийг шүүх тогтоогоод өгсөн байна ш дээ. Энэ ээж харин өөрийнхөө ХҮҮХДЭЭ ТАЙВАН ЯВУУЛААЧЭЭ
Зочин · 2019/03/20
Хүүхдээрээ бизнес хийхээ болимоор юм автын хэрэг бол санамсаргүй болгоомжгүй хэрэг шүү дээ
Зочин · 2019/03/20
Яллагдагч 90 % груптэй гэнэ яаж энэ мөнгий нь төлөхийн бол бизнэс хийнэ гэхэд арай юу хүүхэд нь тайван нойрсохуу
Зулаа · 2019/03/20
Ээжийхэн санаагаар бол нэгэнт л үр хүүхдээ алдсан хойно Урсгал зардалд гарсан бүх л зардалыг хохироогч талаас нэхэмжлэхийг бодсон санаа бхл даа Нэхэмжилэх зардалаа жоохон буруугаар илэрхийлсэн бна л даа тэр ломбард хонь ямаагаа бусад зардал дээр оруулаад өгчихгүй дээ хөөрхий Зөв талаас нь бодвал манай монголчууд л болсон хойно урдхаа авж хойдхоо нөхдгөөрөө энэ эх хүн бусдын адил хонь ямаагаа зарж ломбарданд юмаа тавьсан юм байлгүй дээ
Зочин · 2019/03/20
Юм үнэнээрээ л байх нь дээрдээ бурханы шийтгэл хэцүү ш тээ өвчтэй байсан хүүгээ сайн харж байхгүй ,өнгөрсөн хойно нь мөнгө болгож хараад
Зочин · 2019/03/20
Авто аваар хэлж ирдэггүй хийсэж ирдэг шүү дээ хүүхдээрээ энгэж бизнес хийж болохгүй эх хүн байж хүүхдээ тайван явуулах хэрэгтэй шүү дээ
Зочин · 2019/03/20
Ээж нь хүүхдээ эрүүл саруул мундаг байсан гэж TB.ээр яриад бсан. Яах гэж худлаа мэдээлэл цацаад бдаг бнаа. Одоо болиоч ээ ХАЯААЧ... БУРХАН БҮГДИЙГ ШҮҮНЭ. ЦАГ ХУГАЦАА БҮГДИЙГ ХАРУУЛНА Ш ДЭЭ
Зочин · 2019/03/20
Арай ингэж болохгүй ээ ломбардны өр хүүхэд төлөх ёсгүй биздээ хүүхдийн групын мөнгө хүүхдийн өөрийнх нь эмчилгээ шинжилгээнд зарцуулагдах ёстой биздээ тэр яриад байгаа хонь малы нь цуг дайраад алаагүйн байгаа биздээ автын хэрэг чинь санамсар болгоомжгүйгээс болдог болохоос санаатай хийсэн үйлдэл биш,асран хамгаалагч нь яагаад харж байгаагүйн бэ
Зочин · 2019/03/20
Хууль, шүүхийнхэн үнэн шүүж бгаа ш дээ. Хүүгээ тайван явуулаач ЭЭЖЭЭ гэж эх хүний хувьд хэлэх бна. Осол хэлж ирдэггүй хийсэж ирдэг гэдэг үнэн шүү.
hereglegch · 2019/03/20
Huuhdeeree biznes hiideg hun olon boljdee
zochin · 2019/03/20
arai l heterhii ymaa ingej hvvhdeeree biznes hiij bolhuu awtoiin hereg bol sanamsar bolgoomjgvi hereg sh de