Л. Оюун-Эрдэнэ гадаадад өндөр боловсрол эзэмшиж ирээд төрийн эрх барихаар өрсөлдөж эхэлсэн. "Би итгэл үнэмшлээрээ л сонгосон. Миний аав, ээж ч МАН-ын гишүүн байсан. Намтай анх 1998 онд холбогдсон. Эхлээд намын залуучуудын байгууллагад элссэн. Тусгаар тогтнолоо дээдлэх үзэл нь надад таалагдсан. Уламжлал шинэчлэлээ хослуулдаг. 1998 онд аравдугаар ангид байхдаа аль нь Социал демократ нам, аль нь Либерал нам гэдгийг ялгаж салгадаг байсан гэж худлаа хэлэхгүй. Даацтай, буурь суурьтай нам гэж харагдсан. Гэр бүлийн хүмүүжил мөн Ц. Лхагвасүрэн гээд инженер ах намайг намын дэргэдэх залуучуудын байгууллагад элсэхэд их нөлөөлсөн" хэмээн улс төрийн замналынхаа талаар сонгуулийн үеэр өгч байсан ярилцлагадаа дурьдаж байсан.

 

Тэгвэл төрийн түшээ болоод ирэхээр "эхнэр"-ээ солих модаг дагав бололтой. Харин энэ модаг тэрээр тойрч гарахгүй дайрч гарахаар шийдсэн үү.  “Гранд”-ын хуудаснаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мисс Ё.Нямжавтай цуг амьдарч буйг тэд илрүүлсэн гээд заларчээ.  Тэдний хайрын романсыг улс төрийнхэн хэдийнээ мэддэг болсон тухай "Гранд" сэтгүүлд нийтэлжээ. Анх улс төрийн сонгуулийнхаа ажилд өөрийнхөө намтарт хоёр хүүтэй ам бүл дөрвүүлээ гээд өөрийнхөө эхнэрээрээ чимсэн зураг хөргөө дэлгэж, байсан удаатай.