Болгарын алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит 52 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын  21-23-ны өдөр Болгарын Софи хотод болсон.

Энэхүү тэмцээнд 34 орны бөхчүүд гурван төрлөөр зодоглосноос эмэгтэй 75 кг-ын жинд барилдсан “Хүч” спорт хорооны тамирчин, Гавьяат тамирчин О.Бурмаа алтан медаль хүртэж хошой алтан медальт бөхөөр тодорсон юм. Тэрбээр өмнө нь мөн гурван мөнгөн медаль авч байсан удаатай. Тэгвэл түүнийг тус тэмцээний шилдэг тамирчнаар өргөмжилжээ.

Х.Даваа