Археологи, палеонтологийн үнэт өвүүдийг эх орондоо эргүүлэн авч ирлээ
2014/02/26
ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн Цагдаагийн Газар, ССАЖЯ, Гаалийн Ерөнхий Газраас хамтран Монгол улсаас 1993-2010 онд сэргээн засварлах нэрээр Герман, Итали зэрэг гадаад орнуудад гараад буцаж ирээгүй байсан археологи, палеонтологийн үнэт өвүүдийг 2014 оны 02 сард эх орондоо буцаан ирүүлээд байна.
Одоогоор сэргээн засварлах нэрийн доор хичнээн археологи, палеонтологийн үнэт өвүүдийг гадагш гаргасанг судалж байгаа. Тиймээс археологи, палеонтологийн үнэт өвүүдийг эх орондоо эргүүлэн авч ирэх ажил үргэлжлэх ажээ.
Зочин · 2014/02/27
За бас л сайхан мэдээ байна аа.
Зочин · 2014/02/27
Тухайн үеийн соёлын сайд, одоо МАХН-ын дарга Н. Энхбаярын хийсэн ажил. Түүхээ зарж мөнгөө олох нь түүнийг ямар хүн бэ гэдгийг шууд харуулж байна даа.