Дуучин Отгонжаргал СУИС-ийн сайн багш нарын нэг МУГЖ Ичинхорлоогийн гарын шавь. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг төгссөн. Харин тэрбээр их сургуулиа төгсөөд дууны урлагтаа хөл тавиагүй бөгөөд охиноо төрүүлээд ээжийн үүргээ сайн гүйцэтгэсэн гэдэг. Одоогоос 10 жилийн өмнө урлаг гэх их айлын босгыг алхан түмэн олондоо өөрийн уран бүтээлээ хүргэх болж, сайн дуучин гэх үнэлгээний эзэн болж чадсан нэгэн. Дуулахаас гадна жүжиглэх бяцхан авьяастай гэдгээ Ану хатан романы зохиолч Шүүдэрцэцэгийн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн чадсан юм.

"Энэ миний бага насны минь зураг. Эцэг эхээс 6-улаа. Би бага нь. Хүүхэд байх үе дэндүү аз жаргалтай, хайр энэрэлээр дүүрэн өнгөрсөн минь одоо байх амьдралын минь эх булаг суурь нь гэж би боддог. Ижий аавдаа талархаад ч баршгүй нь. Монголын минь энхрий балчир Бурхад болсон үрс минь тайван, амар амгалан,эрүүл энх аз жаргалтай өсөж торниосой гэж чин зүрх сэтгэлээсээ залбирч байна. Томчууд бидний зүрх сэтгэл, хандлагаас тэдний минь хувь заяа,ирээдүй шалтгаална" хэмээв.

Д.Ана