Н.Золжаргал Австри руу их хэмжээний мөнгө гаргаж, орон сууц авчээ
2019/03/31
Монголбанкны захирал асан Н.Золжаргалыг АТГ болон Эрүүгийн цагдаагийн газраас хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ.
Тодруулбал, түүнийг Улаанбаатар банкнаас их хэмжээний мөнгө гаргасан гэх мэдээлэл бий.
Тэгвэл энэ хэргийн талаар өнөөдөр АТГ-аас мэдээлэл хийхдээ, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар “Монголбанкны захирал асан Н.Золжаргалтай холбоотойгоор гурван багц асуудлыг шалгаж байна. Нэгдүгээрт нь арилжааны банкнаас хүү багатай зээл олгосон.
Хоёрдугаарт Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Арилжааны банкинд зээл олгохдоо тогтоосон хэмжээнээс бага хүүтэй зээл олгосон байгаа учраас эргэж хянаж үзээч ээ гэдэг мөрдөгчийн мэдүүлэг төв банкинд хүргэсэн.
Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгөөд, тодорхой нотлох баримтууд ирсэн. Хоёрдугаар улиралд багтаагаад хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэв.
Эх сурвалж www.wikimon.mn
Зочин · 2019/04/02
1600 байсан доллорыг 2500 болгож монголын ард түмнийг хөлдөө чирсэн хулгайч 7 үеэр нь хараал идэг
zочин · 2019/04/01
Энэхүнээс их юм гарна ёр нь ардчилсан намыг төр барьж байх хугацаанд самарсандаа сайн л шалгаараа
Зочин · 2019/04/01
Ард түмэний мөнгийг луйвардаж авсан хулгайч Золжаргалаа чи язарталаа таргасаныхаа хариуд үхэхийн муугаар үхэндээ хулгайч луйварчины бүх хөрангийн хурааж шоронд хийвэл таарна ард түмэний хараал чамдээр хүрнэ дээ чи үхэхж далд ороочээ
Бат · 2019/04/01
Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй