С.Зоригийг алсан гэх хоёр хүний өмнөөс Ц.Нямдорж л ганцаараа тонголзоод гүйгээд байх юм
2019/04/01
Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг одоогоос 21 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт зэрлэгээр амь үрэгдсэн.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн яамны сайдаар ажиллаж байсан түүнийг хэрцгийгээр хөнөөсөн нь Монголын нийгмийг цочирдуулсан дуулиант аллага байв. Зориг алагдсан тэр цаг мөчөөс хойш улс төрийн гол намууд, үе үеийн Засгийн газар сонгууль болгоноор түүний үхлээр шоу хийж ирсэн байдаг. УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө энэ дуулиант хэрэг ёс юм шиг сөхөгдөнө. Үндсэндээ улс төрийн намуудын сонгуулийн шоу, нийгмийг татах гол хэрэгсэл нь Зоригийн хэрэг болж хувирсан юм. Ганц нэг жишээ баримтыг дурдъя л даа.
2004 оны сонгуулийн өмнө иргэн Д.Энхбатыг Францаас баривчлан авчирч уг дуулиант хэргийг улам айхавтар ширүүн болгосон. Мөрдөн шалгалтын явцад иргэн Д.Энхбат амиа алдсаныг бид мэднэ. 2004 оны сонгуулийн өмнө Ц.Нямдорж гэдэг хүн Хууль зүйн сайдаар ажиллаж байсан. Одоо мөн ялгаагүй энэ албыг толгойлж байна. Тэрээр Хууль зүйн сайдаар таван удаа сонгогдож Монголын шүүх засаглалыг хорь шахам жил удирдаж байгаа нэгэн. Монгол Улсын хууль, шүүх, цагдаа, прокурор хүчний байгууллагуудын явж ирсэн замнал түүх, сайн муу гээд бүхий л зүйлийг Нямдорж гарцаагүй мэдэх ганц хүн нь мөн. С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт 2015 онд түүний эхнэр Б.Булганыг баривчилсан. Мөн энэ хэргийг үйлдсэн гэх эрэгтэй, эмэгтэй хоёрыг Эрдэнэтээс авчирсан
Чимгээ, Содномдаржаа гэдгийг бүрэн тогтоосон. Шүүх хурлын үйл явцыг телевизээр шууд дамжуулж байсан. Нийгмийн гол анхаарал Зоригийг алсан алуурчдыг шүүх үйл явц руу хандаж байсан нь мэдээж. Бараг л хүн бүхэн шүүх хурлын процессыг санаж байгаа байх. Шүүх хурлын үеэр алуурчид гээд байгаа тэр гурван нөхөр “харин ч ингээд гайгүй өнгөрч байна даа” гэсэн байдалтай харагдаж байсан. Айхавтар ноцтой гэмт үйлдлээ хүлээж байгаа ялтнууд шиг “санасныг бодоход гайгүй салах нь байна” гэсэн биеийн хэлэмж тэднээс нэвт уншигдаж байсан.
Түүнээс биш хилс хэрэгт тулгагдан хатуу харгис эрүүдэн шүүлт, яргалал тамлалыг амссан байлаа ч ард түмний өмнө гараад ирэхээр хүн хүлээцтэй байсан нь сонин. Эсвэл тэр хоёр өөр айхавтар хэрэгт холбоотой байсан уу. Эсвэл бидний хийсэн хэрэг тэр Зориг гээчийнх нь хэрэг юм болов уу гэж гайхаад байв уу. Нэг л сонин. Айхавтар ноцтой гэмт хэрэгтнийг гаднах төрх байдал, сэтгэл зүйн онцлог гээд олон талаас нь биеийн хэлэмжээр унших жишиг олон улсад бий л дээ.
Анхан шатны мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчээс аваад прокурор, цагдаа, тагнуул, дээд шүүх гээд хууль шүүхийн байгууллага бүх шат дамжлагаараа хянан хэлэлцээд энэ гурван хүн С.Зоригийг бүлэглэн алсан нь баталгаатай байна гэж зохих ялыг оноосон байтал дөнгөж саяхан энэ бүх зүйлийг Монгол Улсын Хууль зүй, дотоод
хүн. Анх удаа бусдаас уучлалт гуйж байна” хэмээн бөхөлзөөд шоудаад ч байгаа юм шиг нийгэмд айхавтар ноцтой мэдэгдэл хийх нь тэр. Нямдоржийн тонголзож бөхөлзөж гүйгээд байгаа хоёр нөхөр бол С.Зоригийн амь насыг бүлэглэж бүрэлгэсэн хэргээр ял сонссон ялтнууд. Тэр хоёр Нямдоржийн хэлснээр Зоригийг алаагүй байж болно. Гэхдээ Монголын шүүх эл хэргийг буцаан сөхөж дахин нягталж, алсан алаагүйг нь тогтоосон, цагаатгасан шийдвэр гараагүй байгаа. Тэгтэл Нямдорж л ганцаараа алуурчдын өмнө бөхөлзөн уучлал гуйгаад “Энэ хоёр хүнийг хилс хэрэгт гүтгэсэн байна. Эрүүдэн шүүлтээр хэрэг хүлээлгэсэн байна” гэж мэдэгддэг нь ямар учиртай юм бэ. Түүнд гурван шатны шүүхээрээ нэгэнт тогтоогдсон хэргийг дахин задалж, бүр эхний цэг дээр нь аваачих ямар сонирхол байв. Мөн тэр улсуудыг өөр ямар нэгэн хэрэгт холбоотой гэдгийг мэдсээр байж Зоригийн хэргийг тохоод ингээд өнгөрүүлж байгаа бол бүр ч ноцтой санагдаж байна. “Энэ хэд бол Зоригийн хэрэгт холбоотой хүмүүс байж л таарна, энэ хэргийг энэ хэдэд тохоод дуусгая” хэмээн зориудаар жүжиг болгож будлиантуулах нь эцсийн эцэст хэнд ашигтай юм бэ. Хэрвээ гурван шатны шүүх үнэн мөнөөр нь шийдээд явуулсан байтал Ц.Нямдорж гэж хүн өөрийнхөөрөө зүтгээд худлаа гэж мэдэгдсэн бол бас хэнд ашигтай гэж. Ийм ийм эргэлзээтэй олон хурц асуудлууд нийгэмд бий боллоо.
Харин Зоригийн хэргийн эргэн тойронд өрнөж буй энэ бүх үйл явцын үр дүнд Монгол Улсын хууль шүүх, прокурор, цагдаа, тагнуулын байгууллагын нэр хүнд шороотой хутгалдлаа. Монгол Улсын гуравдагч засаглал буюу хамгийн хариуцлагатай байж улс орны оршин тогтнох үндэс суурь нь болсон шүүх засаглал нуран уналаа. Хууль зүйн сайд нь энэхүү шүүх засаглалын тэргүүн нь байх ёстой. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд нь шүүх засаглалаа өөрөө татан унагаж байгаа нь харамсалтай. Нямдорж бүхий л насаараа хууль шүүхийн төлөө ажиллаж, амь амьдралаа зориулж ирчихээд өөрийнхөө гараар бүтээсэн энэ бүхнээ үгүй болгож байгаа нь ойлгоход бэрх. Бас нэг хачирхалтай нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Амгаланбаярыг өргөдлөө өгсний дараа дээрх үйл явдал болсон. Нямдорж сайд шоронгийн даргаа ажлыг нь өгүүлчихээд шоронгоор баахан давхисан бололтой. Зоригийг алсан гэх хоёр ялтныг эмнэлэгт хэвтүүлсэн ч гэх шиг. Нямдоржийг мэдэгдэл хийхээс долоо хоногийн өмнө Ж.Батзандан ийм юм болно гэдгийг хэлж л байсан. Үнэндээ алинд нь ч үнэмшихийн арга алга. Аль алиныг хардахаас өөр гарц ард түмэнд үгүй болсон цаг.
Монголын шүүх засаглалынхан нийгмийн анхаарлын халуун цэгт байгаа энэ асуудалд тайлбар өгч, үнэн мөнөө ард түмэнд даруйхан хэлэх хэрэгтэй байна. Нямдоржийн хэлсэн хэрвээ үнэн бол дампуурч гүйцсэн Монголын хууль, шүүхийнхэн бүгд хариуцлагаа хүлээх ёстой. Эцэст нь хэлэхэд, С.Зоригийн хэрэгтэй холбоотой энэ бүх үйл явц үнэн худал уу, Нямдоржийнх үнэн үү, хууль шүүхийн шийдвэр үнэн байсан уу гэдгийг цагийн эрхээр тодорно байх хэмээн горьдож, итгэж найдахаас өөр арга алга. Ямар чиг байсан Монгол Улсыг их л айхавтар мухардал, эргэлзэл тээнэгэлзлийн мананд сарниан орхилоо.
Zochin · 2019/04/02
Gemgui 2 hun helmegchiheed bn shu de.Ardchilsan gd bga ene ulsad iim yum bj boldog ymu.Hyamdorj saidaas oor hen zorigtoi duugarch bn.Door setgegdel bichsen nohoroo chamd iim zuil tohioldvol chi yahu.
Сурагч · 2019/04/02
Энэ өдрийн сонин чинь МАНАН-гийн сонин юм бишүү?
Бат · 2019/04/02
Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
Иргэн · 2019/04/01
Ямартай ч С.Зоригийн алуурчдын хэрэг ч илрэхээсээ лав өнгөрөх шиг боллоо?! Хэнийх нь зөв бурууг мэдэх юм алгаа?! Энэ гурав ч ямарч хамаагүй хүмүүс бол биш байхаа?! Одоо булган үнэнээ хэлж эх оронч зан нэг удаач болов гаргаасай?!хамгийн гол нь захиалагчшдээ?!
Иргэн · 2019/04/01
Ямартай ч С.Зоригийн алуурчдын хэрэг ч илрэхээсээ лав өнгөрөх шиг боллоо?! Хэнийх нь зөв бурууг мэдэх юм алгаа?! Энэ гурав ч ямарч хамаагүй хүмүүс бол биш байхаа?! Одоо булган үнэнээ хэлж эх оронч зан нэг удаач болов гаргаасай?!хамгийн гол нь захиалагчшдээ?!
Иргэн · 2019/04/01
Ямартай ч С.Зоригийн алуурчдын хэрэг ч илрэхээсээ лав өнгөрөх шиг боллоо?! Хэнийх нь зөв бурууг мэдэх юм алгаа?! Энэ гурав ч ямарч хамаагүй хүмүүс бол биш байхаа?! Одоо булган үнэнээ хэлж эх оронч зан нэг удаач болов гаргаасай?!хамгийн гол нь захиалагчшдээ?!
батхүү · 2019/04/01
Юу ч мэдэхгүй байж битгий олон түмнийг төөрөгдүүлсэн зүйл бичээч энэ эх оронд чинь нямка сайд шиг хэрэгтэй хүн надад лав харагдахгүй өбайх юм мөнө ёрөнхий сайд
Zochin · 2019/04/01
Huamdorj guai harin shudraga hvnshvv .muu holsnii bicheechvvd zail .
Зочин · 2019/04/01
улс төр бол улс төр
иргэн · 2019/04/01
Сенсацийг сенсацаар гэгчээр одоо ЖДҮ, 360 тэрбумаа мартаад Зоригийн хэргээр дагнацгаая даа.
Зочин · 2019/04/01
Ш.О агсан Зоригийн аллагын захиалагч, Нямка хамжигч нь гээд Ш.О агсаны хvv зарлаcaн. Хэрэг илэрсэн! Нямка шоронд орчихгvй гээд мачийгаад УИХын гишvvний халдашгvй байдлаа алдахгvй авчих санаатай еерийн оролцсон Зориг агсны хэргээрээ 21 дахь жилдээ шоу хийж байна даа. ЖДV идэж aрд тvмний дургvй хvргэсэн МАНаа ч ялуулна, дэвших эрхээ ч авна гэж Нямка хичээж байнаа!
Зочин · 2019/04/01
Нямка сайд алуурчдыг емгеелдег Алуурчдын захиалагч гэдгээ л нотлов!
Зочин · 2019/04/01
Ш.О агсан Зоригийн аллагын захиалагч, Нямка хамжигч нь гээд Ш.О агсаны хvv зарлаcaн. Хэрэг илэрсэн! Нямка л шоронд орохгvй гээд л УИХын гишvvн болж халдашгvй хамгаалалтаа 2020 онд алдахгvй гээд шоугаа vргэлжлvvлэн хийж байна! Нямкад алуурчдын гарт 38 хутгалуулд тамлагдаж алагдсан Зориг агсан бус алуурчид нь л од болоод байгаа. Нямдоржийн удирддаг шоронд тэд тамлагдсан бол Нямка л хийлгэсэн хэрэг биздээ. Нямкагийн санаачилсан Эрvvгийн чангаруулсан хуульд Эрvv шvvлт шоронд байж болно гэж Эрvvгийн хуулийн 3.5.5-д заасан байсныг Тэмvvжин арилгуулсан чинь Жэнкогийн тамгын дарга гарын vcэг зураагvй шалтгаанаар одоогийн УИХын гишvvд 2016 оны сонгуулийн дараа хэвээр vлдээсэн гэж байгаа.
Зочин · 2019/04/01
Бух зуйлийн эхлэл болохоор л
Nar · 2019/04/01
Ugasa 98 onoos ard tvmen bvgd l Elbegdorj batvvl bulgan sejigtei gedgiig medej l bsan shd.
hhЭ · 2019/04/01
НЯМДОРЖООС ӨӨР ТУУШТАЙ ШУДАРГА ТЭМЦЭГЧ АЛГА НЯМДОРЖИЙГ МЯНГАН УДАА ГӨРДӨЖ ХУДЛАА ҮНЭН ЯРЬЖ ШАЛГААД ЮУ Ч ГАРЧ ИРЭХГҮЙ ЭНЭ ХҮН ЖИНХЭНЭ ТӨРИЙН ХҮН АРД ТҮМЭН ИТГЭЖ БАЙНА ДААНЧ МЯНГА МЯНГАН ХАРЛУУЛАГЧ БАЙНА
Шаабар · 2019/04/01
Ард түмний сэтгэл зүйд тааруулан хөөсрүүлсэн шоу юм биш үү. Үнэхээр хэргийг илрүүлчихсэн юм бол хамгийн түрүүнд захиалгагч нь тэр байж, гүйцэтгэгч нь тэр байж гэж зарламаар юм. Тэгсний дараа л нөгөө 2 ыг суллах, уучлал гуйх, халах солих энэ тэрээ хиймээр. Нямдорж нэг болохоор шүүх прокурор надад хамаардаггүй бие даасан байгууллага гэх, тэгсэн атлаа тэдний гаргасан шийдвэрийн өмнөөс уучлал гуйх. Төрийн өмнөөс уучлал гуайх эрх Ерөнхийлөгчид л баймаар. Хэрэг илэрсэн гэдэг худлаа л санагдаад болдоггүй. Одоо Мөрөн, Алтангэрэл хурандаа нар дугарах болсон баймаар юм
зочин · 2019/04/01
Хэдүүлээ гүйвэл зүгээр гэж!!! Харин ч ганц дайчин ганцаардахгүй шүү.