цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/02/27
Баруун болон говийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн өвөр говиор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 15-20 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.