АХБ: 2020 онд Монгол Улсад хөрөнгө оруулалт буурна
2019/04/05
Энэ онд эдийн засгийн өсөлт тогтвортой үргэлжлэх хэдий ч ирэх онд бага зэрэг саарахыг Азийн хөгжлийн банкнаас танилцууллаа. Тухайлбал, өнгөрсөн онд 6.9 хувьтай байсан эдийн засгийн өсөлт энэ онд 6.7 хувь байх нь.
Тэгвэл ирэх онд 6.3 хувь болох аж. Ирэх онд эдийн засаг буурах шалтгаан нь хөрөнгө оруулалт буурах гэнэ. Тиймээс өнгөрсөн оны болон энэ оны өсөлтөөсөө хуримтлал бий болгож ирэх жилүүдэд төлөх өрөндөө бэлдэх хэрэгтэйг сануулав.
Өнгөрсөн оны сүүлийн хагаст төгрөгийн ханш суларсан болон шатахууны үнэ нэмэгдсэн нь энэ онд инфляц зорилтоос давж, 8.5 хувьд хүрэх төлөвийг бий болгожээ. Гэсэн ч эдгээр нөлөөллүүд нь 2020 онд багасч, инфляц 7.5 хувь руу нь буух нь. Мөн өсөлтийн гол хөдөлгөх хүч болох уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхтэй холбоотойгоор тээврийн салбарын орлого энэ онд сайжирна гэж харж байна. Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Деклан Магийгийн танилцуулснаар энэ онд хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэхтэй холбоотойгоор төсөв ДНБ-ий 1.4 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гарахаар байгаа юм байна. Энэ сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн хэрэглээний зээлийн хязгаарлалттай холбоотойгоор машины импорт буурна. Тэгвэл алтны экспорт нэмэгдэх гэнэ. Ингэснээр гадаад секторт эерэг үр дүн авч ирэхээр байгааг хэлэв. Түүнчлэн Дубайн гэрээг цуцлахтай холбоотой асуудал байх сууриа илэрхийлэхдээ “2021 онд ашиглалтад орох Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагааг зогсоосноор Монгол Улсын татварын орлого буурна” гэв.