Өнгөрсөн оны есдүгээр сард "Эра” төвийн багш Д.Солонго Зайсангийн ойролцоо Дамбын Хишгээгийн хүүд зодуулж, хүнд бэртсэн. Түүний нүүрний зөөлөн эдүүд бяцарч, эрүү нь хугарсан мөн биеийн бусад хэсгүүд гэмтсэн учраас "Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэдэг. 

Уг хэргийг эргэн сөхвөл, Д.Солонго нь Х.Энхжинд хандан "Аавынхаа нөмөр нөөлөгт юу ч хийж чадахгүй" гэж хэлснийхээ хариуд зодуулсан гэж эх сурвалжууд хэлж байсэн удаатай.

Тэгвэл эл хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд өнөөдөр шүүх хурал болно.

Х.Даваа