Нөөцийн 4000 тонн махыг энэ сард худалдана
2019/04/08
Мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг долоон аж ахуйн нэгж мах бэлтгэн нийлүүлэх хүсэлтээ ХХААХҮЯ-нд ирүүлжээ. Үүнээс гадна арилжааны банкнаас зээл авсан гурван аж ахуй нэгж энэ хавар зах зээлд мах бэлтгэн нийлүүлэх аж. Тэд нийт 20 орчим тэрбум төгрөгөөр 4000 тонн мах бэлтгэсэн бөгөөд нөөцөлсөн махаа энэ сард багтаан 100 орчим худалдааны цэгээр борлуулах юм байна. Уг бэлтгэсэн махны 50 хувийг хонь, 30 хувийг үхэр, 20 хувийг ямааны мах эзэлжээ.
Мах бэлтгэн нийлүүлэх үед махны ханш ямар өртөгтэй байснаар худалдаанд гаргадаг аж. Үнэтэй үед бэлтгэсэн мах өндөр үнээр худалдаалагддаг гэж албаны хүн хэлэв.