Капитал банкнаас ипотекийн зээл авсан иргэд үргэлжлүүлэн зээлээ төлөхийг мэдэгдэв
2019/04/11
Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, олон нийтэд мэдээллээ.
Капитал банк татан буугдсанаар тус банкаар дамжуулан орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан зээлдэгчдийн зээл болон зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт орохгүй бөгөөд эдгээр иргэд зээлийн эргэн төлөлтөө өмнө нь төлж байсан дансандаа хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлж гэрээний үүргээ гүйцэтгэнэ үү.
Мөн Капитал банк татан буугдсантай холбогдуулан Монголбанкнаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд уг асуудлаар холбогдох шийдвэрүүд гарах хүртэл Капитал банкаар дамжуулан орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан зээлдэгчдийн орон сууцны зээлийн гэрээтэй холбоотой хүсэлтийг түр хугацаанд шийдвэрлэх боломжгүй байна.
Үүсээд буй асуудлыг шуурхай шийдвэрлэхийн тулд бид эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна хэмээн Монголын Ипотекийн корпорациас мэдээлж байна.
Зочин · 2019/04/12
munguu hurdan avyaaa
Зочин · 2019/04/11
zeelee shuud hohirogchidod tulnu uu
Зочин · 2019/04/11
мөнгий нь өгөхгүй зээлээ болхоор төл гоё л арга байна