Намайг хуурч өөр хүний охин тээсэн эхнэрээсээ салах нь зөв үү
2019/04/13
Та бүхнээсээ зөвөлгөө авах гэсэн юм. Зөвөлгөө ч гэж дээ үзэл бодлоо хуваалцаарай. За юу болсноо сийрүүлье. Би хувиараа 1 жижигхэн бизнес хийдэг юм. Нэг их том биш л дээ. Хэрэндээ л болгоод байдаг юм.
Би эхнэр 2 сайхан охинтой. Амьдрал минь хагас жилийн өмнөөс болохоо байчихлаа. Эхнэр минь намайг хуурч араар минь тавьж бага охиныг минь гаргасан байсныг мэдээд хамаг амьдрал минь утгагүй болж ёстой л сүнсгүй сүг шиг болчихсон. Хэсэг тусдаа амьдраад салая гэж бодсон ч 2 охиноо бодоод хойд эцгийн царай харуулалгүй өсгөе гэж шийдсэн.
Би бага охиноо өөрийн охиноо л гэж бодож өсгөж хайрлаж ирсэн. Одоо ч тийм. Гэтэл эхнэр маань гэмшсэн шинжгүй ажлынхантайгаа гадуур гарч шоудаад бас зүгээр байдаггүй бололтой. Би эхнэртээ 100 хувь буруу өгөөгүй ээ. Яагаад гэвэл тэр үед нь ажил ихтэй анхаарал халамж муу тавьдаг байснаа хүлээн зөвшөөрч нүдээ аниад уучилсан. Гэхдээ л одоо бол харилцаа үнэхээр мөс шиг хүйтэн. Би ч өөрөө аашны муухайгаар аашлаад хардаж сэрдээд байдаг болчиж. Нэг ёсондоо эвдрээд байна гэсэн үг.
Миний хүсч байгаа зүйл зүгээр л хүний сайн хань шиг уян зөөлөн бүх зүйлээ ярилцаад өмнөх муу муухайгаар ор тас мартаад аятайхан амьдрая гэж бодсон ч ажлынхан хүмүүстэй гарна. Болж өгвөл 7 хоногтоо 1 гарна. Утсаа авахгүй шөнөжин яваад 4-5 цагийн үед халамцуу согтуу л юм ирнэ. Утсанд нь янз бүрийн чат смс ирнэ. Надаас нууна хаана гээд л нилээн юм болно. Шөнө хэрүүл хиймээргүй байдаг.
Гэхдээ яагаад намайг доромжилж ханадаггүй юм бэ гээд сүүлд үнэхээр тэвчээр алдаад гар хүрсэн. Тэрнээс болоод одоо бүр мөсөн сална гэнэ. Гэтэл би салмааргүй байдаг. 2 охиноо бодоод байдаг. Яах вэ найзуудаа. Би бүр үнэхээр хэцүү байдалд орчихоод байна. Шүүмжилж болноо найзуудаа Баярлалаа.
зочин. · 2019/04/16
Шууд сал.Сайн бүсгүй олдоно.
хү · 2019/04/14
банзал гичийг хөөж явуул
Зочин · 2019/04/14
Тэнэг юмуу сал.
зөвлөгч · 2019/04/14
шууд сал. Харин охидоо аваад салаарай. наад хүүхэн чинь охидууддаа маш муу үлгэр болно шүү.
Ish · 2019/04/13
Bi iim zaluuchuudiig oilgohgui ym. Chi chi gesen teneg bhaa, ehner chin chamaig doromjilood oor hunii huhed gargasan bn, chi bayrtai yv geel yvuulaach. Salj chaddag bgaach, yuun ochuuhen ymb Dee. Chamd ohiduud har myngaaraa oldon. Iim tsusnii zavaan , ailgui huuhnuud estoi aimaar, chamaas oor Olin huntei suu yvj huuhed tsuvuulaal , end tend haydag. Ihevchlen etsgiin talk osgodog ym. Salsan n hojdog ym saa.
МММММММ · 2019/04/13
Салаад яваг л дээ. Монголоор л нэг охидууд байна. Дараа нь эхнэр чинь өөрөө харамсана. Хүүхдүүдийг заавал хажуудаа байлгаж хүмүүжүүлэх алба байхгүй шүү дээ. Чи энэ хорвоод нэг л амьдрана шдээ хө. Эхнэрт чинь ер нь чамайг гэх сэтгэл байхгүй болцон юм биш үү.