НАМЗХ-ны YI бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр боллоо. Өглөө 09 цагт эхэлсэн тус хурал  дөнгөж сая өндөрлөв. Энэхүү Бага хуралд нийт 21 аймаг, 9 дүүрэг, ОХУ, БНХАУ дахь НАМЗХ-ны салбар байгууллагуудаас ирсэн 150 төлөөлөгч оролцох ба манай орны залуусын өмнө тулгамдаад буй голлох асуудлуудын талаар хэлэлцэн, тодорхой санаачлагуудыг гаргасан байна.  

Тус бага хурлаас зохион байгуулалтын асуудал хэлэлцэх үеэр  холбооны ерөнхийлөгч  Л.Оюун-Эрдэнэ АНУ-д суралцан эзгүй байгаа тул УИХ-ын гишүүн, Дэд Ерөнхийлөгч Н.Номтойбаярыг  Холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр хэвээр үлдээлээ.

Учир нь намын Бага хурлаар албан ёсоор  батлан томилох ёстой учир ийн түр гүйцэтгэгч болгосон байна. Харин дэд ерөнхийлөгчийн үүрэг хашиж байсан Ж.Мөнхбат, Х.Булгантуяа, Н.Номтойбаяр нар үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн тул тэдний оронд Х.Баярхүү, Ё.Нямжав, Б.Асралт нарыг гишүүдийн 100-н хувийн саналаар томилсон юм. 













 

 

 

Холбооны удирдах  зөвлөлд  30 орчим хувийн өөрчлөлт хийгдэн, аймаг, дүүрэг хариуцан чадварлаг ажилласан  залуучуудыг мөн  1985-1990 оны  залуусыг шинээр сонгон орууллаа.  Ийнхүү НАМЗХ өөрийн бүтэцдээ  зоримог өөрчлөлт, шинэчлэл  хийснээр  манай орны  гол улс төрийн  хүчний нэг болох  МАН-ын  шинэчлэлд ч зохин  ёсоор нөлөөлөх нь дамжиггүй.  

 

 

 

 

Монгол улсын нийт хүн амын 70 орчим хувийг залуус эзэлдэг ч тэдэнд чиглэсэн бодлого байдаггүй гэж хэлэхэд болно.  Тиймээс  залуучуудын хөгжлийн асуудлыг тодорхойлох  зорилгоор  НАМЗХ-оос  судалгаа явуулж, залуусын өмнө  нэн тэргүүнд тулгамдаад байгаа олон асуудлыг  хэлэлцсэн байна.  Тодруулбал нийслэл, орон нутаг, гэр хороолол гэх мэтчилэнгээр байршлын хувьд авч үзэхэд  тулгарч байгаа асуудал бэрхшээл нь өөр байсан  бөгөөд залуусын хувьд нэн тулгамдаж буй асуудал нь орон сууц ажээ.  Дараагийн чухал асуудал нь  гэртээ хүүхдүүдээ хараад сууж байгаа залуусын талаар  авч хэрэгжүүлэх арга хэмжээ байлаа.  Энэ нь хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаатай шууд холбоотой юм. Тиймээс  гэрээр  хүүхэд харах асуудлыг  шийдэх  зайлшгүй  хэрэгцээтэй  байгааг  тодруулсан юм.  

НАМЗХ 2014 оны 9-р сард холбооны VII бага хурлыг зарлаж, тус хурлаасV их хурлын товоо  албан ёсоор  зарлах ажээ.  

П.Төгөлдөр