Бяцхан охидын дунд “од” болон гялалзаж явсан дуучин Ану буюу Ч.Уранхолбоог өдгөө танихгүй хүн тун ховор. "Гала" хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр тун чиг хөдөлмөрч, гандан буурдаггүй нэгэн. Монголын урлагт шинэ өнгө төрхийг бүрдүүлж үргэлжийн гялбаа нэмж явдаг Ану ээж болоод ч гоолиг, сайхнаараа бие авч яваа сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл билээ.

"Намайг ээж болоод, ийм ойр ойрхон олон хүүхэдтэй болно гэж хэн ч бодоогүй байх. Гэхдээ би өөрийгөө өөрчлөгдсөн гэж бодохгүй байгаа. Миний дотоод ертөнц яг л ийм хүн байсан. Зайлшгүй шаардлага, урлагийн мененжментийн дагуу л би "Гала"-гийн Ану гэсэн стиль, имиж бүрдүүлсэн болохоос дотоод хүнээ өөрчилж, өнөөдрийг Ануг бүтээгээгүй. Уранхолбоо гэдэг хүний зүрх сэтгэл төрөхөөсөө л ийм байсан. Хүүхдэд хайртай, хүний сайхан эхнэр болохыг хүсэж байсан. Тиймд хэн нэгнийг битгий харснаараа дүгнэж байгаарай. Тэр хүмүүсийн цаана ямар зовлон, ямар аз жаргал байгааг тааж мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор хүнийг байгаагаар нь хүлээж аваад, байгаагаар нь хайрлаад, хүлээн зөвшөөрчих шиг сайхан зүйл байхгүй. Одоо таван хүүхдийн ээж болчихоод хэт задгай байх нь ч хаашаа юм..."хэмээн нэгэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийн дурьдаж байв. Тэгвэл энэ удаад түүний фото өөрчлөлтийг хүргэж байна.

О.Ариун