Шатрын их мастер А.Энхтуулыг шатар сонирхогчид андахгүй сайн танина. 14-хөн насандаа дэлхийн шатрын олимпиад буюу шатрын олимпод оюунаа сорихдоо бөмбөрцгийн шилдгүүдтэй өгөө аваатай өрсөлдсөн нь түүнд их урам өгч, ирээдүйд улам өндөрт дүүлэх үүдийг нээсэн гэдэг.  Өдгөө 25 настай тэрбээр есөн настайдаа “Төр монгол” клубийн дасгалжуулагч Ц.Батболдоор шатар заалган, эл спортод хөл тавьсан түүхтэй ажээ. 11 настайдаа Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргаж байжээ. 

Сэлэнгэ аймгаас мэндэлсэн анхны төдийгүй цорын ганц их мастер А.Энхтуул тун удахгүй ээж болох нь ээ. Өөрийн цахим хуудаснаа хөлд хүнд зургаа ийнхүү нийтэлсэн байна. 

Д.Ана