Б.Саруулбаяр: Маркетингт хуучны улиг болсон арга барилыг ашиглаж болохгүй
2014/02/28
“Маркетингийн нэг ажилтны цалингаар таван хүнтэй мэргэжлийн баг хөлсөл” гэх уриатай ажилладаг “Сошиал Медиа Бизнес” компанийн тухай сүүлийн үед интернэт хэрэглэгчид тодорхой хэмжээний ойлголттой болоод байгаа билээ. Тус компанийн захирал Б.Саруулбаяртай хэдэн хором ярилцсан юм. “Facebook”, “Twitter”-т Саруулхан нэрээр танигдсан тэрбээр Монголын маркетингийн хөгжлийг технологид, интернэтэд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээгээр шинэ түвшинд гаргахыг хүсдэг нэгэн аж.
-Компанийнхаа тухай танилцуулахгүй юу. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Бид энэ оны нэгдүгээр сард “Сошиал Медиа Бизнес” компаниа байгуулаад ажиллаж байна. Одоогоор таван хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Бид онлайн маркетинг, сошиал медиа маркетингийн чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулж байна.
-Үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй тодруулахгүй юу?
-Манайх онлайн буюу дижитал маркетингаар дагнан ажилладаг маркетингийн агентлаг юм. Интернэт, технологи, тэр дундаа “Facebook” “Twitter” болон ухаалаг гар утасны хэрэглээ хурдацтай нэмэгдэж буй өнөө үед бизнесийн байгууллагууд нөгөө л хэдэн телевиз, сонин сэтгүүлээр сурталчилгаагаа цацдаг байдлаасаа салах цаг болсон гэсэн үүднээс энэхүү компаниа байгуулсан. Та бидний хэрэглэдэг “Facebook” “Twitter”, “YouTube” гэх мэт сайтуудыг “сошиал нэтворкин” сайт буюу “сошиал медиа” гэж нэрлээд байгаа юм. Харин энэ сошиал медиаг ашиглан маркетингийн үйл ажиллагаа явуулахыг сошиал медиа маркетинг гэж ойлгож болно л доо.
-“Facebook” “Twitter”-ээр аж ахуйн нэгж, компаниудыг сурталчилна гэсэн үг үү. Үүний давуу тал нь?
-Тэгж ойлгож болно. Гэхдээ хийх арга барил нь нөгөө л нэг телевиз, радио, сонин, сэтгүүл шиг хоцрогдсон байж болохгүй л гэсэн санаа юм. Байгууллага, бүтээгдэхүүнийг сурталчлах, маркетингийн арга хэмжээ зохион байгуулах гэх мэт ажлуудад хуучны, улиг болсон арга барил ашиглаад байж болохгүй шүү дээ. Иймэрхүү аргаар цацсан реклам, кампанит ажлууд хүмүүст хүрэхээ ч байсан. Харин дэлхий даяар “татах маркетинг” хэрэглэх буюу хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ татан оролцуулах хамгийн ашигтай хэрэглүүр нь өнөөдөр сошиал медиа болчихоод байна. Энэхүү орчинд компанийнхаа нэр хүндийг өндөрт өргөж чадсан нь л ашигтай ажиллах боломжтой.
-Гэхдээ телевизээр сурталчилгаа явуулснаас үр дүнтэй гэж үү?
-Өнөөгийн хэрэглэгчид телевизээр гарч буй сурталчилгаанд төдийлөн итгэхээ байсан. Телевиз үздэг хүмүүс ч бага болсныг хэлэх хэрэгтэй. Сурталчилгаа гарангуут үзэгчид сувгаа сольдог. Хэрэглэгчид хэн нэгнээс сонссон үзсэнээ бусдаас асуух сонирхолтой болсон. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хөргөгч авах шаардлагатай бол хаанаас авах уу, аль дэлгүүр нь давуу талтай вэ гэдгээ гэдгийг “Facebook”-ийн найзаас асуух, сошиал орчноосоо олж мэдэж байх жишээтэй. Үүнд нь олон янзын хариулт ирэх ч онлайн ертөнцөд хэн хамгийн нэр хүндтэй байна, тэрхүү бизнес, үйлчилгээг ихээр санал болгох байдал ажиглагддаг.
-Онлайн орчинд компанийнхаа талаар эерэг хандлагыг бий болгох нь чухал юм байна. Гэхдээ энэ хандлагыг хэрхэн бий болгох вэ?
-Бид яг наад асуултын хариултыг л өгөх юм. Сошиал медиа маркетингийн энэ ажил нь өөрөө их универсаль хүнийг шаарддаг. Эсвэл универсаль багийг гэсэн үг. Энэ ажлыг Монголын нөхцөлд маркетингийн менежерүүд түлхүү хийдэг. Жижиг, дунд бизнесийнхний хувьд энэ ажлыг захирлууд нь хийж байгаа. Үүнийг буруу гэж би хэлэхгүй ч, дутуу гэж хэлнэ.
Сошиал медиа маркетинг нь өөрөө багийн ажил юм. Сайн маркетингийн мэргэжилтэн, технологид донтогч, хэрэглэгчидтэй харилцах мундаг ажилтан, дизайнер, программист зэрэг хүмүүс чухал хэрэгтэй. Хэрэглэгчдийн эерэг хандлагыг бий болгохын тулд яах хэрэгтэй вэ гэсэн маш олон санаа оноо “Google”-ээр дүүрэн бий. Түүнийг уншаад, зааврынх нь дагуу хийж болно. Гэхдээ компанийн эздэд энэ ажлыг хийхэд мэдлэггүйтэх, цагт баригдах, “Facebook” “Twitter”-ээ хөтөлж суух зав байхгүй гэх мэт асуудал тулгардаг. Энэ асуудлыг л бид маш шинэлэг, шуурхай, чанартай бас хямд өртгөөр шийдэхийн тулд “Сошиал Медиа Бизнес” компани байгууллагдсан гэж ойлгож болно.
-Манай уншигчдад хандаж юу гэж хэлэхийг хүсч байна?
-Байгууллагын нэр хүндээ сэвтээхгүйгээр, бизнесийн ашиг орлогоо багасгахгүйгээр маркетингийн зардлаа таная гэж бодож байгаа удирдлагууд бидэнд хандаж, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй онлайн ертөнцөд кампанит ажил явуулах төлөвлөгөө гаргуулж болно. Мөн маркетингийн шинэ ажилтан авч, сургаж, ажилтай нь танилцуулж, цалинжуулсны эцэст ажилтнаа алдсан тохиолдлууд олон байдаг юм байна лээ. Ийм компаниуд маркетингийн агентлаг хөлсөлж ажиллуулах нь найдвартай, мөн нэг ажилтны тань цалинтай дүйцэхүйц бага хөлстэй гэдгийг мэдээсэй гэж хүсдэг.
Монголчууд бүхнийг өөрсдөө хийх гэж нухдаг цаг үеэсээ салах хэрэгтэй. Бизнесийн процесс, арга хэрэглүүр улам нарийсч, технологижиж, улам боловсронгуй болж байгаа өнөө үед дагнасан агентлаг, компаниудад зохих хөлсөөр ажлаа гүйцэлдүүлэх нь таны цаг, мөнгийг хэмнэнэ.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Та бүхэн “Маркетингийн нэг ажилтны цалингаар таван хүнтэй мэргэжлийн баг хөлсөл” гэх уриатай ажилладаг “Сошиал Медиа Бизнес” компанийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл, 70110652, 99057239 дугаарын утсаар холбогдоорой.
Зочин · 2014/03/19
амжилт хүсье