Чингисийн талбайн нэршлийг Сүхбаатарын талбай болгох МАХН-ын саналыг МАН дэмжив
2014/02/28
Өнөөдөр бол монголд анхлан улс төрийн байгууллага байгуулагадсан өдөр буюу Эх орончдын өдөр. Чухамдаа 1921 оны энэ өдөр МАХН байгуулагдаж туурга тусгаар Монгол Улсыг тунхаглан зарлаж улмаар ардчилал, эрх чөлөөний замаар замнах эхлэл тавигдсан гэж үздэг. Тиймээс өнөөгийн МАХН, гишүүд дэмжигчдийн хамтаар энэ өдрөөр жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Энэ жилийн тухайд МАХН-аас Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх үеэрээ Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон нь зөв эсэхэд бүх нийтийн санал асуулга явуулсан талаараа танилцууллаа. Энэхүү санал асуулгад нийтдээ нийслэлийн 10 гаруй мянган иргэд оролцсон бөгөөд тэд цөм Сүхбаатарын талбайн нэршлийг урьдын хэвээр үлдээхийг дэмжсэн байна. Тиймээс тэд Эх орончдын өдрөөр Сүхбаатарын хөшөөний хуучин баримлын зураг бүхий самбар барьсан байв. Эл самбарт талбай дээр цугласан иргэд Чингисийн талбай гэж өөрчилснийг эсэргүүцэн гарын үсгээ зурж байлаа.
Мөн эл арга хэмжээтэй зэрэгцэн МАН-ын удирдлагууд гишүүдийн хамтаар Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөхөөр ирсэн юм. Энэ үеэр МАХН-ын зүгээс Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон нь зөв эсэх санал асуулгад МАН-ын гишүүд өргөнөөр хамрагдаж, Сүхбаатарын талбай байх нь зөв хэмээн байр сууриа илэрхийлэн гарын үсгээ зурлаа. Тухайлбал, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, МАН-ын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат, өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Өвөрхангайн аравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж байсан, өдгөөгийн Тусгаар тогтнолын ордныг барьсан гэгддэг Н.Төмөрхүү нар Сүхбаатарын талбайн нэрийг хуучин хэвээр үлдээхийг дэмжиж байгаагаа илэрхийлэн гарын үсгээ зуржээ. Энэ нь МАН МАХН-ын үйл ажиллагааг дэмжиж байгааг харуулсан том илэрхийлэл боллоо гэдгийг МАН-ын гишүүд дэмжигчид хэлж байсан юм.
МАХН болон МАН-ын гишүүд, эгэл жирийн иргэдийн гарын үсэг бүхий эл зурагт самбарыг Нисйлэлийн ИТХ шийдвэрээ эргэж харах хүртэл Нийслэлийн захирагчийн албаны байранд байршуулах юм. Сүхбаатарын талбайг өнгөрөгч ондЧингисийн талбай болгон өөрчлөх шийдвэрийг Нийслэлийн ИТХ-аас гаргасан. Харамсалтай нь Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэлийн удирдлагууд иргэдээсээ асуулгүй дээрх шийдвэрээ гаргасан нь олны шүүмжлэлд өртөөд байсан билээ. Энэ нь МАХН-ын зүгээс явуулсан санал асуулгаас тодорхой харагдаж байгаа бөгөөд МАН-ын гишүүд дэмжигчид нь тэдний энэхүү санал асуулгыг дэмжиж, баяртайгаар хүлээн авч байсан юм.
Зочин · 2014/03/03
Нэрийг солино гэдэг түүхийг гуйвуулахын эхний хэлбэр шүү. Доржийг Бат болговол ямар байх вэ, бодох хэрэгтэй. Хуучин нэрээр нь байлгаж байж, түүхээ хойч үедээ үнэнээр нь өвлүүлнэ.
Зочин · 2014/03/02
Энэнээс өөр хийх юм байдаггүй бололтой. Эсвэл хийж хэлэлцэж чадах юм нь энэ юм уу
Зочин · 2014/03/02
Манай дарга нарт хийх юм олдохгүй байгаа бололтой, нэг нь хөшөө дурсгалын нэр сольж, хэсэг хугацааны дараа нөгөө нь хуучин хэвэнд нь оруулъя гээд л, бас амьдралд нийцэмгүй дүрэм журам гаргана, мөн л хэсэг хугацааны дараа нөгөө журмаа дахиад л өөрчилнө, ингэж иргэдийнхээ сэтгэлзүйгээр тоглох нь тэд нарын үндсэн ажил үүрэг бололтой!!!!!!!
Зочин · 2014/03/01
Bi bol Uchigdurgui Unuudurt durgui hun. yrn alich zasgiin gazriin terguunuuded handaj helhed hoshoo dursgal, gazar usnii neriig duraara solij baih erhiig hen ugsun ym ard tumen lav ogoogui. Ard tumen edniig uls ornoo uudn tataj sain saihan amidraliig bii bolguulah gej songoson. Uuniigee turiin tusheed main deesee garhaaraa martchihadag n buur herees hetreed bn. tegj l ih ezen chingesiin hoshootoi boloh geed bga ym bol uur gazar buteen baiguulalt hiih heregteishdee. tegehgui hen negnii ur uhaanaa gargaj buteesen hoshoo dursgaliin buulgaj, talbain neriig solihn argaa barsan amitadiin l ajil daa
Зочин · 2014/03/01
дорнодыг газрыг солонгосчуудад зарахаасаа өмнө МАН ингэж ард түмнээсээ асуух байж дээ
Зочин · 2014/03/01
AN-IIN ZUVHUN ENE UILDEL L OLON OLON DEMJIGCHEE ALDSAN SHU. MONGOLCHUUD ENE YAVDALAAS HOISH BATUUL, ELBEGDORJ ALTANHUYAG NART UL ITGESEN BAIR SUURINAAS HANDAH BOLSON NI UNEN. MONGOLIIG HAASH NI NUULGEH GEED BNA VE GEJ ERGELZEH BOLSON NI CH UNEN. MAGADGUI ARDCHILSAN NAM UHSEN ZAGAS SHIG TOLGOINOOSOO EHLEN UMRIIRCH BJ CH BOLOH YUM.