Хүний аминд хүрэх шахсан “Глобал Хурд” ХХК өмнө нь зүсээ хувирган үйл ажиллагаа явуулдаг байжээ
2019/04/24
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гурван гал худалдааны төвийн урд, “Глобал хурд” ХХК-ний оффисын зориулалттай 16 давхар барилгын дээвэр дээр байрлах салхивчны хоолойг панеран хавтангаар таглаж дээр нь бетонон хийц тавьж тагласан байсан ба хүчтэй салхи гарсаны улмаас панеран хавтан хийсэж дээр нь байсан бетонон хийц барилгын гадна тал руу унаж иргэн н.Өлзийбаярын автомашиныг гэмтээсэн байна.
Тус гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн актаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрөөс зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Энэ компани нь өмнө ч мөн ийм асуудал үүсгэн хүний аминд хүрэх шахаж байжээ. Жишээ нь, 2015 оны 4 сард МХЕГ-аас “Хүний төлөө – Зөв тус” аяныг өрнүүлж. Энэ хүрээнд зөрчилтэй, зөрчлөө арилгаагүй, улсын байцаагчийн акт албан шаардлагыг биелүүлдэггүй, хэрэгжилтийг хангуулж ажилладаггүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг албадан зогсоосон бөгөөд СБД-ийн нэгдүгээр хороонд “Глобал хурд” ХХК-ийн захиалгаар баригдаж буй 12 давхар оффис, үйлчилгээний зориулалт бүхий барилга магадлал хийлгээгүй зураг төсөлтэй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад барилга угсралтын ажил гүйцэтгэсэн, бетон цутгалтын ажил гүйцэтгэхдээ хоногийн дундаж 5 хэмээс бага үед цутгасан бөгөөд бат бэх нь тодорхойгүй, лабораториор баталгаажуулаагүй, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй байсан зэрэг зөрчил илэрч байжээ.
2015 оны 11 сар
Тус барилгаас бэхэлгээний төмөр зам руу унаж Тоёота Чайзэр маркын машинтай явсан жолооч болон бага насны хүүхэд дотор нь сууж явсан машины хамрыг нэвт сүлбэжээ азаар хүн гэмтээгүй.
Энэ хэрэг болохоос өмнө МХЕГ-н байцаагч нар удаа дараа уулзах хүсэлт тавьж байсан ч уулздаггүй гэсэн тайлбарыг байцаагч нар өгч байжээ. Тухайн үед МХЕГ-н тавьсан шаарлдагыг биелүүлэхгүй гүйцэтгэгчээ сольж нүглийн нүдийг гурилаар хуурсан болж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж хүний аминд хүрэх шахсан нь том сануулга болоогүй бололтой. Хэрвээ тэр төмөр тухайн үед хүний дээр унасан бол яах вэ?
2018 он
Нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан аж ахуйн нэгжүүдийг албадан газар чөлөөлүүлэх ажил хэрэгжсэн. Тус ажлын хүрээнд “Глобал хурд” ХХК дур мэдэн явган хүнийг замыг хаан хашаа барьсан байсан юм. Иргэдийн хувьд тус явган хүний зам байхгүй тул автомашины замаар зорчин зам тээврийн осолд өртөн гэмтэж байгаа тул явган хүний замыг чөлөөлж өгөхийг холбогдох газраас удаа дараа шаардлага тавьсан ч биелүүлдэггүй байна.
Нийслэлийн газрын албанаас нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх албан бичиг хүргүүлжээ. Гэвч “Глобал хурд” ХХК тус газрыг заасан хугацаанд чөлөөлөөгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасны дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, гарах зардлыг тус компаниар төлүүлэхээр шийдвэр гарж байжээ. Иргэдийн дээрээс юм унагахгүй, гэхдээ машинд дайруул гэсэн үг үү?
2019 он
Гэтэл тэд бас хаширсангүй дахиад хүн алангаа алдлаа.2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Хүүхдийн ордны ард байрлалтай “Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа оффис, үйлчилгээний зориулалтын барилга дээрээс бетонон чулуу унаж, хөдөлгөөнд оролцож байсан автомашин дээр унасан. Гэтэл менежер гэх хүн манайхаас унаагүй гээд хээв нэг зогсож байх жишээтэй. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг барилгын үйл ажиллагааг зогсоожээ.
Энэ мэтээр удаа дараа хүний амь насанд заналхийлж, алдаа дутагдал гаргасан энэ компани нэр, зүсээ хувирган үйл ажиллагаагаа явуулсаар байхад зохих албаны газрууд нь толгойг нь илсээр байх уу. Ингэж олон удаа нэрээ сольж, барилгаа дуусгахаар уйларч байхдаа хүний аминд хүрсэн хойно нь халаглан суух гэж үү. Хүний аминд хүрэхээс нь өмнө яаралтай арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь дахин эхлүүлэлгүй том толгойлсон тус компанийн барилын ажлыг даруй зогсоох хэрэгтэй болов уу.
Matilda · 2019/04/26