Монгол Улсад улс төрийн ууган хүчин, Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойд зориулсан "Эх орончдын өдөр"-ийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөв.

Энэ удаагийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд И.Доржсамбуу, Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Г.Алтангэрэл, Э.Оюунболд, улсын начин Ц.Лхагвасүрэн, Ш.Уламбаяр, Ц.Цогтжаргал, Ш.Жаргалсайхан нарын улс, аймгийн цолтой 224 бөх зодоглосон юм.

Эдгээр бөхчүүдийн түрүүг Ховд аймгийн Чандмань сумын харьяат "Аврагч" спорт хороо, "Ховд" дэвжээ, "Нью прогресс" группийн бөх улсын начин Б.Пүрэвсайхан найм даван авлаа, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат "Хантайшир" дэвжээ, "Туушин" компаний бөх улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэлээ.

 

Д.Ана