Шүүгч Ц.Цогт эрх мэдлээ урвуулан ашиглахын зэрэгцээ хууль зөрчиж байна
2014/03/02
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Ц.Цогтыг танихгүй өмгөөлөгч, шүүгч байхгүй. Учир нь тэр Монгол улсын шүүхийн байгууллагад зарчимч зангаараа танигдсан, олон жил ажиллаж байгаа, алдаа эндэгдэл гаргахааргүй туршлагатай шүүгч.
“Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ.” гэж тангараг өргөж Төрийн сүлдэнд мөргөсөн энэ эрхэм өөрөө хуулиа зөрчиж, эрх мэдлээ давуулан ашиглаж, гаргасан алдаагаа бусад руу түлхэхийг завдаж байна. Тодруулбал, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох анхан шатны шүүхийн 1449 дүгээр шийдвэртэй хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2013 оны долдугаар сарын 17-ны өдөр ирсэн байдаг. Тэгтэл уг хэрэг ирэхээс хоёр хоногийн өмнө буюу 2013 оны 7-р сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөлгөөнийг хуралдуулж, нэг өдөр 392-р, 429 гэсэн хоёр тогтоол гаргаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг ноцтой зөрчсөн байдаг. Энэ нь дараах баримтуудаар нотлогдоно.
Үүнээс гадна тэрбээр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн. Энгийн үгээр тайлбарлавал 2013 оны 7-р сарын 15-ны өдрөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Ц.Цогт нь ээлжийн амралтаа албан ёсоор авсан байдаг. Хэрэв шүүгч ээлжийн амралтаа авч байгаа бол өөрийг нь орлох шүүгчийг томилох ёстой атал томилолгүй, амралттай өдрөө шүүгчдийн зөвлөгөөнийг даргалахын зэрэгцээ уг зөвлөгөөний ирцийг хууль бусаар бүрдүүлэн Шүүхийн тухай хууль тогтоомж болон шүүгчийн ёс зүйг зөрчсөн. Энэ нь шүүгч Ц.Цогт хэн нэгний эрх ашгийн төлөө улаан цагаан үйлчлэн зүтгэж байна гэсэн хардлагыг төрүүлсэн тул тус хэргийн оролцогчид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан шүүгч Ц.Цогтоос татгалзах хүсэлтийг гаргасан байна. Тэгтэл шүүгч Ц.Цогт Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг уландаа гишгэж хууль зөрчсөн үйлдлийг дахин гаргасан байх юм. Өөрөөр хэлбэл нэр бүхий шүүгчээс татгалзах өргөдлийг хэргийн оролцогчдоос гаргасан тохиолдолд шүүгчдийн зөвлөгөөн хийдэг бөгөөд энэхүү хуралд татгалзах хүсэлтэд нэр нь орсон шүүгч оролцдоггүй. Тэгтэл шүүгчээс татгалзах шүүгчдийн зөвлөгөөнд Ц.Цогт шүүгч өөрөө орсон байдаг бөгөөд энэ нь баримтаар тогтоогдсон байдаг.
Энэхүү хууль бус үйлдэл нь удаа дараа давтагдсан байдаг ажээ. Тэгтэл шүүгч Ц.Цогт энэ бүх хууль бус, удаа дараагийн давтан үйлдлээ цагаатгахын тулд өөрийн туслахдаа хамаг буруугаа тохохыг завдсан байна. Энэ нь уснаас хуурай гарах гэсэн явуургүй үйлдэл юм.
Шүүгч Ц.Цогтын эргэлзээтэй энэ үйлдлүүдийг шалгуулахаар хэргийн оролцогчид Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан байдаг. Тэгтэл шүүгч Ц.Цогт ёс зүйн хороонд үнэн зөв тайлбар өгөх ёстой байтал удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг нь баримтуудаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл Шүүгчдийн зөвлөгөөний хоёр удаагийн тогтоол, Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан Ц.Цогтын тайлбарууд нь хоорондоо зөрчилдсөөр байгаа нь түүнийг ашиг сонихролын зөрчилтэй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Одоогоор Шүүгчдийн ёс зүйн хорооны хурал хэзээ болох нь тодорхойгүй байгаа юм. Хүлээлтийн байдалд байгаа энэхүү хэргийн талаар бид цувралаар цаашид хүргэж, Монголын шүүх хэрхэн шинэчлэгдэж байгааг баримтуудар дэлгэх болно. Тангараг өргөж, шударга ажиллахаа амалсан шүүгч ингэж хуулийг уландаа гишгэж болох уу? Түүнийг шүүхий ёс зүйн хороо хэрхэн шийдэх бол? Монгол улсын шүүхийн байгууллага үнэхээр шударга ажилладаг эсэхийг одоо л харах л үлдээд байна.
А.Баярмаа
Зочин · 2014/10/03
шүүгчээсээ илүү их зантай. Цогт шүүгч ийм зүйл хийх хүн биш, угаасаа шударга хүн хавчигдаж байдгийг хүн бүр мэддэг. Энэ бол эрхшээлдээ оруулж чадаагүй хүмүүс л ийм зүйл бичиж байгаан
Зочин · 2014/10/03
шударга шүүгч, харин туслахуус их будлиантай хүмүүс байдийн ш дээ
Зочин · 2014/06/15
Yugaa ch mdhgui bj hudla medeelel unshij muulah humuus olon ym mongold bga tun tsuuhun tooni shudarga hun.Huulinhnas asugarai bugd medne ger buliig n baritsaalsan ch ug duugarahgui bj chadahaar hun demjih ystoi atal iim ch ym bichij bdg neere taarchde
1115 · 2014/03/03
тавьсан баримт байна шүү дээ.ингэж болохгүй гэж бодож байна.Шүүхийн процесс иргэн хүнд ойлгомжтой ил тод нээлттэй байх ёстой гэж бодож байна.Энэ нь шүүхийн шинэчлэл болов уу?
Зочин · 2014/03/03
Чөлөөт хэвлэл бол бидний эрхийг төрийн эрх мэдэлтэн албан тушаалтан зөрчихөөс хамгаалдаг хоточ нохой. Энэ нийтлэлд хүн захиалгаар гүтгээд байгаа юм алга. Харин бидэнд сэрэмж блохоор л юм байна.
Зочин · 2014/03/03
шударга шүүгч шүү хэний захиалгаар хийгээд байнаа zaluu.com ийнхон туслах нь алдсан байна туслахын буруу
zochin · 2014/03/03
udriig ni aldsan bna.ene tyslah ajiltnii aldaa bna.arai ch dee oroldoh uymaa olj uydaj baina. tsogt shuugch bol shudraga tuuniig bugd medne.harin uymar zorilgotoi bicheed bna
Зочин · 2014/03/03
энэ бол их шудрага биш хүн. УДШ-н Х. Батсүрэн эрх мэдлээ урвуулан ашиглаж эрх мэдэлтэй , их мөнгөтэй хүнд үйлчилж хууль зөрчдөг тэгээд ямарч хариуцлага хүлээдэггүй хүн дээ. шүүх шудрага болоогүй бна
Зочин · 2014/03/03
ыыыы
Зочин · 2014/03/03
Er n unen zuil shuuhed yldagch ue bdg ch zarim neg ued Shuuhed ylsan n unen boloh ue bdg. Omgoologch baitsaagch shuugch bugd heel hahuuld awtaj gemgui ard irgediig hohirooh n ih boljdee.Biden shg humuus ter humuus ogoh tm ih mongo n bhgui blhr hohirood l uldj bgmdaa
Зочин · 2014/03/03
Чайна
Зочин · 2014/03/03
Шударга царай гаргасан хачин нөхөр шдээ. Юу ч мэдэхгүй юм байж мэддэг царай гаргаад цээжээр хууль ярьдаг тип байна лээ. Дургүй хүрмээр харах царайнаасаа
zochin · 2014/03/03
шударгаар ажиллаж байгаа хүнийг ингэж хэлж байгаан ажилд нь амжилт хүсье
зочин · 2014/03/03
шийдсэн хэрэгтэй холбогдуулан гүтгэх асуудал байдаг энэ юм болов уу даогноог л алдаатай бичсэн нь хоол болж байгаа юм шиг байна да
Төрөө · 2014/03/03
Цогт шүүгч ер нь ноён нуруутай шударга залуу, эдгээр хүмүүс өширхөж өөрсдийн дарамтанд оуулахгэж оролдоод байгаа нь харагдаж байна, энэ залууг оролдоод юу ч олж долоохгүй, моншолд байгаа ганц нэг шударга хүмүүсээ ийм аргаар эрхшээлдээ оруулдаг явдалаа зогсоовол яасан юм
Зочин · 2014/03/03
zahirgaani hergiin shuuheer orj, tsogtiin hurlaar orj bsan mash shudraga bus zaluu boloh n medegdsen shuu.
Зочин · 2014/03/03
harah tsarainii hachin ym l bna
Зочин · 2014/03/03
zahirgaani hergiin shuuheer orj tsogtiin hurlaar orj bsan mash shudraga zaluu gj bodoj yavdag muu yumnuud l oroldoj bga biz sain yavahad sada mundahgui gj zorigtoihon barildanaa hu gj ......
Зочин · 2014/03/03
Ajil deer hariutslaga aldval shvvgch gj baigad yah ve dee. Asuudaltai l nuhur baina.
Зочин · 2014/03/03
shuugch gedeg alba ni niigemd bui hamag muu muuhaig arilgaj sain saihan buhniig delgeruulehed c***al uuregtei baidag gej bodoj baina. Ene hun shuugch baih hun mun uu? Hereb ene hund yos zuin horoo ni arga hemjee abahgui bol nuguu Munhbayar nart helj argr hemjee abahuuiya Mongolchuud aa
Зочин · 2014/03/03
Aldaa gargah oysgui de. Shudarga ajillaj baigaa shuu****ig harin ali neg um ni buteghui bolson nuhduud oroldood baigaa bailgui
z · 2014/03/03
Ene humuus ehleed uchriig ni olchood daraa ni niited delgeesee, ene setguulch etsest ni uuruu hun gutgesen shuu****in ner hunded haldsan heregt holbogdohoo mdj l bgaa bhdaa.
Зочин · 2014/03/03
Зочин · 2014/03/03
Шүүгч хүртэл ийм байхад яах юм бэ
time · 2014/03/03
эцэсийн эцэсэд хүмүүс ингэжил баяжиж байна шдэээ ЦЕГ бол эд нарт юу ч энгийн ардууд бол цагдаа бол хээрийн чоно цагдаа нар энэ хүнийг яачи ч чадахгүй ******усайн төрийн хувцас өмссөн хүмүүс