Орост болсон аймшигт хэрэг /18+/
2019/04/27
Оросод нэгэн аймшигт хэрэг гарсан нь олон хүнийг цочирдолд оруулж, цахимаар үл таних хүнтэй болзох осолтой гэдгийг сэрэмжлүүлж байна.
27 настай Михаил Тихонов гэх эр 25 настай Ника Сургуцкая нар олон нийтийн сүлжээ сайтаар танилцан улмаар энэ сарын 10-нд Москвагийн талбайд болзохоор болжээ. Тэдний болзоо цааш үргэлжилж согтууруулах ундаа уун нэлээд халжээ. Үүний дараа Сургуцкая шинэ танилаа гэртээ урьж улам ихээр уун хоорондоо дотно харилцаанд орсон байна.
Гэтэл Михиал энэ үед өнөөх бүсгүйн хоёр хөлний хооронд эрхтэн унжиж байгааг олж харж ихээхэн цочирдолд оржээ. Үүндээ ихэд бачимдан өнөөхийгөө хоёр гараараа хүзүүнээс нь боож ухаан алдуулан унагаажээ. Ингэсний дараа түүнийг дотор гэдсийг хутгаар хүүлэн эд эрхтнийг нь жорлонгийн суултуур руу хийж гоожуулсан байна. Эд эрхтнийг нь хэсэгчилж салган толгойг нь нурууны ястай нь л үлдээж чемоданд хийж такси дуудан гэр рүүгээ авч явжээ. Бусдыг нь жижиглэн ангилж гялгар уутанд хийж гэртээ аваачин толгойтой хэсгийг нь давсалж уутлан тагтан дээрээ хадгалж байжээ.
Энэхүү аймшигт хэрэг Москва хотынхныг ихээхэн цочирдолд оруулсан бөгөөд гэмт этгээдийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгийн хуулбар цахим орчинд ихээхэн таржээ.