ОУХМ М.Анхцэцэг мөнгөн медаль хүртлээ
2019/04/28
Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн /ААШТ/ БНХАУ-ын Нинбо хотноо болж байна.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хүчээ үзэж, хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртсэн юм. Энэ удаагийн ААШТ-д 28 орны 220 гаруй туйванч хүчээ сорьж байгаа бөгөөд "Токио-2020" олимпын эрхийн оноог тус тэмцээнээс олгож байгаа ажээ.
Монголын шигшээ баг эрэгтэй нэг, эмэгтэй зургаан тамирчин /бүтэн баг/-тай оролцож байна. Тэднээс дэлхийн аваргын хүрэл медальт М.Анхцэцэг огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 113 кг өргөж, тус бүр хүрэл медаль, нийлбэр дүнгээр 206 кг өргөсөн амжилтаар мөнгөн медалийн эзэн болсон юм.