Хошин урлагийн тайзнаасаа хөндийрөөд нэлээдгүй хэдэн жилийн өнгөрөөсөн жүжигчин Г.Ундармааг танихгүй хүн ховор. Тэрбээр сайн үйлсийн аянг өрнүүлж Нийслэл хотын хэд хэдэн эмнэлгүүдийг чамгүй хөрөнгөөр тохижуулж хүлээлгэн өгсөн билээ. Жүжигчин бүсгүй дэлгэцийн бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзах болсон.  Түүний бүтээсэн кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж, шуугианыг тариад авдаг. Ганц бие бүсгүйчүүдийн амьдралыг гол сэжүүрээ болгож авсан Г.Ундармаа монголын кино урлагт шинэ өнгө төрхийг нэмсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Дэлгэцийн бүтээлээрээ тэсрэлт хийдэг жүжигчин бүсгүй "Ангарагаас ирсэн эмэгтэй" 18+ модерн драмаа мөн л хувьсал хийгээд авсан. Энэ удаад түүний гэрэл зургийг онцлон хүргэж байна. Зураг түүх өгүүлнэ гэдэгтээ бага наснаасаа эхлэн өнөөг хүртэл Г.Ундармаа хэрхэн өөрчлөгдсөнтэй танилцъя. 

О.Ариун