Л.Оюун-Эрдэнэ: Уучлаарай, цаашдаа өөртөө анхаарч, арчаатай явна аа
2019/05/01
ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д эмчилгээ хийлгээд ирсэн билээ. Үүнтэй холбоотой тэрээр сэтгүүлчдэд тайлбар хийв.
-Таныг хордуулсан гэдэг мэдээлэл яваад байна?
-Юутай ч дөрвөн өдрийн ажил алдсандаа уучлал гуйж байна. Хоолны хордлого өгөөд Монголдоо эмчлүүлээд яваад байсан юм. Гэтэл хөл рүү ороод, жижиг хэмжээний мэс засалд орсон.
Таныг хордсон гэсэн яриа явсан?
Хоолны хордлогод ороод эмчлүүлж байсныг зарим хүмүүс хараад хордуулсан гэж ярьсан байж болох юм.
-Хордсон бодис нь юу байсан юм бол?
-Дэлгэрэнгүй ярих нь жаахан зохисгүй юм. Элэгний 2-3 үндсэн үзүүлэлтэд өөрчлөлт орсон байна гэсэн. Үүнийгээ хордуулсан, хордсон гэж би хүлээж аваагүй. Би л өөртөө анхаарахгүй явж байгаад ийм байдалд орлоо. Ямартай ч хэдэн сар эмчийн хяналтанд байх шаардлагатай болсон. Уучлаарай, цаашдаа өөртөө анхаарч, арчаатай явна аа.
Яагаад Монголдоо биш Солонгост эмчлүүлсэн юм бэ?
Эмч нар гадаадад очиж, нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэхээр нь Солонгос явсан.
ккк · 2019/05/01
ёооо сда гэж нээрээ байх юм аа