МУГЖ, дуучин Т.Баясгалангийн "гоёл"
2019/05/01
МУГЖ Т.Баясгалан уран бүтээлээсээ хөндийрээд удаж байгаа билээ. Тэрбээр уртын дууч Д.Түвшинжаргалын охин гэдгээр нь хүмүүс мэддэг.
Багаасаа дуулах дуртай охин байсан гэдэг. Өөрийгөө МУГЖ дуучин Т.Баясгалан хэмээн зарлаж дуулж хуурддаг байсан тухайгаа ид дуулж явах үедээ өгсөн ярилцлагадаа дурсан ярьсан байдаг. Хүүхдийн ордны дугуйлан, Хөгжим бүжгийн дуу, ятгын сургалтанд явдаг байсан охин өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн СУИС-д элсэн орсноор түүний ирээдүй дууны урлагтай холбогдсон. Зохиолын дууны ханхүү гэгдэж явсан С.Жавхлантай хамтран ард түмний дунд хит болсон дууг дуулж нэгэн үе уналтад ороод байсан зохиолын дууны үеийг сэргэн мандуулсан гэдэгтэй уншигчид санал нийлэх биз ээ. Энэ хоёр дуучнаас хойш дорвитой дуутай дуэт хос дуучид төрөн гараагүй л байна. Өдгөө "Сакура" сургуулийн удирдаж яваа Т.Баясгалан саяхан болсон нэгэн арга хэмжээн дээр ийн гоён хүрэлцэн иржээ.
О.Ариун