"Hero" студийн Баатарын экс гэргий жүжигчин Ч.Ундралыг “Хит”-ийн Давааням агсны хүү Д.Даваадоржтой хамтран амьдарч, бүр хүүхдийг нь тээж яваа гэх мэдээлэл өнгөрсөн оны сенсааци мэдээ болж байсан. Тэгвэл тэрбээр төрсөн өдрөөрөө бяцхан охиныхоо зургийг ил гаргав. 

 

“Онцгой төрсөн өдөр болж байна. Амьдралын гэнэтийн нандин бэлэг, утга учир болсон хайртай охинтойгоо хамт аавынхаа анхны төрсөн өдрийг тэмдэглэх гэж байна. Аав болгож үүрэг хариуцлага, нандин бүхнийг бэлэглэсэн хайртай охиндоо баярлалаа. Хамгийн баян хүн болгосон хайрт үр минь. Одоо нөгөө ажилдаа хамт явж, хип хоп дуу сонсож найз шиг аав болох зорилго эхэлсэн. 2019.04.28” гэсэн юм.

Түүний хувьд  нийгмийн идэвхтэй залуу, бас сайн бизнесмэн гэгддэг юм билээ. Жүжигчин бүсгүйтэй хайрын сэтгэлийн холбоотой болж, үнэхээр л хүүхдийн төрүүлж өгсөн бол тун удахгүй хайрын романсаа ил гаргах биз. Ч.Ундралын хувьд, хүүгээ өөр дээрээ өсгөж яваа гэдэг. 

О.Ариун