Хоолойн чадлаараа гайхуулдаг Б.Маралжингоо нь анх Камертон хамтлагийн дуучин Болдын "B" продакшнаас төрөн гарч олны танил дуучин болж байсан замналтай. Тэрбээр 15 настайдаа “Хувьсал”-ын “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дууг “Номинталст”-ын Хаянаа, Номинжин хоёртой хамтран дуулж сонсогчдын хүртээл болгосон юм. Урлагийн тайзан дээрээ тэр болгон гараад байдаггүй сонирхолтой дуучин. Хааяахан шинэ дуугаараа үзэгч, сонсогчидтойгоо уулздаг дууч бүсгүй өнөөдрийг хүртэл ганц бие яваа.  Чимээгүйхэн байж байгаад гаргасан ганц бүтээлээ хит болгоод л нам жимхэн амьдардаг түүний царай төрх хэрхэн өөрчлөгдсөнийг фото-гоор сонирхуулж байна. 

О.Ариун