Сэрэмжлүүлэг: 4-5 сартай охин хүүхдийг байрны гадаа орхисон байжээ
2019/05/06
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 9-р хорооны ..-р байрны гадна ягаан өнгийн хувцастай 4-5 сартай байж болзошгүй охин хүүхдийг орхиж явсан хэрэг энэ сарын 04-ны өдөр /2019.05.04/ гарсан байна. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад тухайн өдрийн 21:00 цагт ирсэн бөгөөд энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.
Хүүхдийг одоогоор хүүхэд хамгаалах төвд хүлээлгэн өгч, асарч байгаа юм байна. Одоогоор охины эцэг эх, асран хамгаалагч олдоогүй, эрэн сурвалжилж байгаа аж.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг төөрүүлэх, орхиж явах нь гэмт хэрэгт тооцогддог бөгөөд хуулийн дагуу хариуцлага хүлээж, ял авдаг. Гол нь энэ хэргийн улмаас хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсан бөгөөд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдээ өсгөж чадахгүй бол улсын асрамжид өгч болохыг анхаарна уу.
Matilda · 2019/05/08
Зочин · 2019/05/06
Ухамсар нь жорлонд ортлоо унасан энэ улсын зарим хэрцгий, хүнлэг бус араатнаас дор амьтдыг хатуу хан арга хэмжээ авч ойлгуулмаар байна. Араатан амьтан хүртэл өөрийнхөө үр төлийг амаара зуугаад голоор гаргаж авардаг. бусад гадны нөлөөнөөс хамгаалдаг. Араатнаас дор сэтгэхүйтэй болсон нь энэ нийгмийн эмгэнэл. Эзэнгүй төрийн гутамшиг.
иии · 2019/05/06
яасан муухай хүмүүс вэ биеийн байдал нь зүгээр үү