“Туул” ротари клуб нь 2004 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ 15 жилийн ойн босгон дээрээ БНЭУ-ын Ротари 3080 дүүрэгтэй хамтран VTT төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд БНЭУ-ын нарийн мэргэжлийн, мэс заслын 17 эмчийн бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 7-16-ны өдрүүдэд ЭХЭМҮТ, ГССҮТ, Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, “Амгалан” амаржих газар зэрэг эмнэлэгт ажиллан, сургалт зохион байгуулж, тоног төхөөрөмж гардуулж, үзлэг, хагалгаа хийж байгаа юм байна.
Уг төсөл нь 2017 оны 5 сард анх эхлэхдээ нарийн мэргэжлийн 27 эмчийн бүрэлдэхүүнтэй баг дээрх эмнэлгүүдэд арав хоногийн турш сургалт хийж, дурангийн мэс заслын тоног төхөөрөмж, мэс заслын багаж бэлэглэснээр Монгол улсад дурангийн нарийн мэргэжлийн хагалгаа хийх боломжтой болсон байдаг. Үүнээс гадна 300 гаруй өвчтөнд хүнд болон хүндэвтэр хагалгааг амжилттай хийжээ. Мөн 2018 оны 2 сард зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай 10 хүүхдэд Фортис эмнэлэгт үнэ төлбөргүй мэс засал хийж байв.
Энэ удаа дээрх эмнэлгүүдэд буцалтгүй тусламжаар 10,000.0 ам.долларын өртөг бүхий нарийн мэргэжлийн мэс заслын тоног төхөөрөмжийг гардуулж өгч байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn