С.Баярцогтын оффшор дансны хэргийг хаахаар боллоо
2019/05/10
УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор бүсэд их хэмжээний хөрөнгө байршуулсан гэх хэргийг АТГ-аас сүүлийн хэдэн жил шалгаж байгаа билээ. Тэгвэл энэ хэргийг хаах санал прокурорын байгууллагад хүргүүлсэн ажээ.
Тодруулбал, С.Баярцогтыг Их Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд бүртгэлтэй, “Леженд плас капитал лимитед” компани байгуулан Швейцарын “Кредит свис” банканд эх үүсвэр нь тодорхойгүй 1 412 982 ам.доллар 2008 онд байршуулсан, 2009 онд дээрх банкан дахь дансандаа эх үүсвэр нь тодорхойгүй 9 200 000 ам.долларын орлогын гүйлгээ хийж, хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний хөрөнгө олсон, хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр байцааж байсан билээ. С.Баярцогтын хувьд оффшор дансаа ХОМ-тээ тусгаж байгаагүй бөгөөд олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн баримтуудын хүрээнд энэ мэдээлэл анх ил болж байсан юм. Энэ хэргийг АТГ-аас сүүлийн хэдэн жил шалгаж, хилийн чандаас мэдээллийг нь явуулж байсан түүхтэй.
АВЛИГАЧИН хуулийнханг яах вэ? · 2019/05/11
ЭХ орноо гэх сэтгэлтэй монгол хүн бүр төрийн авлигачин С. БАЯР, баярцогт, сайханбилиг нартай тэмцэж, тэдний монгол хөрс дээрхи амьдралыг ЗОВЛОН болгох ганц шийтгэлийн хувилбар байна. НЭГЭНТ авлигажсан хуулийнхан тэмцэхгүй бол иргэд тэмцэе
Тэнгэр · 2019/05/10
Шоронд байгаа хоригдолуудаа бүгдыг нь гарга
Тэнгэр · 2019/05/10
Хөөн хэлэлцэх хугацаа дуусан улс эх орноо зарсан хулгайч луйварчидын өөрөсдийгөө хамгаалахаар оруулсан хуулийн заалт бурхан гуйсанч бүү өг гэдэг дээ нь хулгайчуудыг тэнгэр ниргэг
ОЙЛГОСОНГҮЙ · 2019/05/10
МОНГОЛын хуулийнхан гэж дампуурсан байгууллагууд болжээ. АВЛИГАЧТАЙ тэмцэж чаддаггүй авлига авдаг хуулийнханы цалингг бууруулж, төрийн албаныхтай ижил болгое
Бат · 2019/05/10
Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
Яг л ингэж таарна · 2019/05/10
Ингэж л таарна шүү дээ. Монголын шүүх гэж ийм л байгууллага
Яг л ингэж таарна · 2019/05/10
Ингэж л таарна шүү дээ. Монголын шүүх гэж ийм л байгууллага
Зочин · 2019/05/10
энэ үнэн бол монголчууд нэгдэн босохоос өөр гарц байхгүй. Оюутолгойн луйврын загалмайлсан эцэг нь Баярцогт, Сайханбилэг хоёр шүү. Гадны байгууллага шалгаад авлигын хэрэг гээд тогтоосон байхад . . ????
зочин · 2019/05/10
энэ хүн ингээд энхийн цагаан тагтаа болоо юу төсөвийн хөрөнгө үрсэн атг татан буулга
иргэн · 2019/05/10
Арай ч үгүй байлгүй дээ. Наад муу офшор хужаагийнхаа бүх хөрөнийг хураагаад аавын суулгах ёстой шдээ.
Зочин · 2019/05/10
Унэн уудэнд худалч хойморт
Зочин · 2019/05/10
yu solioirood bainaa atg