“Мах Импэкс” ХК дэвшилтэд технологи ашиглан үйлдвэрлэсэн "шинэ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргалаа"
2019/05/11
73 жилийн түүхтэй “Мах Импэкс” ХК зарим хиам, хиаман бүтээгдэхүүнээ зүсэж савлан худалдаанд гаргалаа “Мах Импэкс” ХК нь Герман улсын орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан уламжлалт бүрхэвчинд савласан хиамыг зүсэж, вакум савалгаанд шилжүүлж худалдаанд гаргаж эхэллээ.
Тус савласан бүтээгдэхүүн нь нийт 6 төрөлтэй бөгөөд Чанар, Салями, Хүслэн, Сувилал, Докторская, Нүүдэл зэрэг хиамыг 200 граммаар хэрчиж, савлан хэрэглэгч танд хүргэхэд бэлэн болоод байна. Хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хэрэглэхэд хялбар болгосноос гадна эрхэм таны цаг завыг хэмнэсэн бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог давуу талтай юм.
Дашрамд дурдахад “Мах Импэкс” ХК Азидаа анхдагч “MAP” технологийг нэвтрүүлж Берлин брэндийн хэрчиж, савласан хиамыг зах зээлд үйлдвэрлэн гаргасан нь “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” болон “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ” зэрэг олон улсын үзэсгэлэнгүүдээс “Орчин үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлсэн бүтээгдэхүүн” шагналыг хүртэж байсан.
Ийнхүү хиамны зах зээлд шинэ савлагаа бүхий 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаснаараа бид амжилтаа ахиулсаар байна.
Холбоо барих дугаар: 9111-1730, 8822-6856
нэргүй · 2019/05/13
хувийн хиамны жижиг цехүүд ямар байдгыг мэдэх юм алга. Мах-ынхан лав шууд устгалд оруулдаг юм билээ шүү. Тэр том үйлдвэр тиймэрхүү зүйл хийдэг бол аль уже нэг баагий нь олж мэдээд таараах байлгүй.
Hyam ideltgui · 2019/05/12
Huviin hyamnii tsehed heseg ajillasan hunii yaria: hugatsaa ni duussan hyamnuudaa eruusuu hayadaggui, gadnah ognoo-g ni soliod l taviad baidgiin bilee, bur ungu ni huviraad hachin bolsniig ni zadlaad busad materialuudtaigaa holiod dahiad savlaad shine hyam geed gargadag. Hyamand hereglej baigaa material bol yostoi bid nar hudaldaj avch ideheergui yalzarch muudahaa duhsun uvdul tsuvduluud bdag. Tegj medsenees hoish hyam avch ideh huselgui bolson