Төвийн бүсийн уралдааны нээлт боллоо
2019/05/12
Монголын морин спорт, уяачдын холбооноос төвийн бүсийн хурдан морины уралдааныг өнөөдөр Хүйн долоон худагт тус холбооны үүсгэн байгуулагч, санаачлагдын нэг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаа билээ. Монголын морин спорт, уяачдын холбооны VII-р Их хурлын шийдвэрээр хурдан морины уралдааныг сэрвээний өндрийг хэмжиж уралдуулахаар тогтсон. Их насанд 117 хүлэг бүртгэгдснээс сэрвээний өндрөөр 15 морь хасагдаж, өөрсдийн саналаар 5 морь үлдэж, 97 хүлэг гарааны зурхайгаас хөдөллөө.
Яг одоо Төвийн бүсийн хурдан морины уралдааны нээлт болж байна. Нээлтийн зургуудаас хүргэж байна.